solongonews
Замын-Үүд боомтод зорчигч гаалийн бүрдүүлэлтийн ёслол боллоо
2023-01-12 12:02
Замын-Үүд боомтод зорчигч гаалийн бүрдүүлэлтийн ёслол боллоо.

 Хятад-Монголын Эрээнхот-Замин-Үүд боомтын зорчигч тээврийн сувгийн гаалийн бүрдүүлэлт хэвийн үргэлжилж, Монголын Замын-Үүд боомт Хятадын тусламжаар баригдсан зорчигчийн хяналтын танхимд баяр ёслолын үйл ажиллагааг саяхан зохион байгууллаа. 

 Ёслолд Хятад, Монгол хоёр орны холбогдох газар, бүс нутгийн удирдлагууд ээлж дараалан илтгэл тавьж, зорчигч тээврийн сувгийг сэргээсний дараа Хятад, Монголын боомтууд өнгөрсөн үеийн хөл хөдөлгөөн ихтэй, цэцэглэн хөгжсөн газар руу аль болох хурдан эргэн ирнэ гэдэгт найдсан байна.  

 Сүүлийн үед Монгол Улс эдийн засгийг хөгжүүлэх зургаан бодлого гаргасны дотор боомтын бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтыг дэмжих нь зургаагийн эхнийх нь болсон гэх мэдээлэл байна. Боомтын аялал жуулчлалын шалгалтын суваг гаалийн бүрдүүлэлт хэвийн болсны дараа хоёр орны эдийн засаг худалдааны солилцоо, найрсаг хамтын ажиллагааг ихээхэн ахиулах болно.

 Монгол Улсын Замын-Үүд хотын гүйцэтгэх захирал н.Ангабаяр "Хоёр улсын аялал жуулчлалын хяналт шалгалтын сувгууд гаалийн бүрдүүлэлтээ хэвийн явуулж байгаад маш их баяртай байна. Цаашид хоёр орон илүү сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : xlh.nmgcyy.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл