НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы дарга Клош Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тэмдэглэх цахим арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ "Хятад улс НҮБ-ын үйл хэргийг үргэлж дэмжиж, цаг агаарын өөрчлөлт, энхийг сахиулах болон бусад салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ".
Клош Хятад улс хөгжлийн асар их амжилтад хүрсэнд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ "Хятад улс олон жилийн түүхтэй эртний соёл иргэншил, НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн, аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд НҮБ-ын үйл хэргийг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд энэ нь цаг агаарын өөрчлөлт, энхийг сахиулах болон бусад салбарт чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх болно".
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газрын дарга Рэтли Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг төлөөлөн үг хэлэхдээ "Хятад улс бол НҮБ-ын үйл ажиллагааны чухал тулгуур, олон улсын хамтын ажиллагааг ахиулах гол хүчин юм. НҮБ Хятадын байр суурь, үүргийг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улс НҮБ-д оруулсан асар их хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Хятад улс олон талт үзлийг цаашид тууштай баримталж, НҮБ-ыг илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжин, олон улсын хамтын нийгэмлэгийн дэлхийн сорилтыг зохицуулахад улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна".
Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын 200 гаруй өндөр албан тушаалтан, НҮБ-д суугаа 100 гаруй орны байнгын төлөөлөгч, ахлах дипломатчид, НҮБ-ын дэргэдэх олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, нийгмийн бүхий л давхаргын найрсаг ард түмэн видео холболтоор оролцлоо.
