Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 07-р сарын 06-ны өглөөний хэвлэлийн бага хурал дээр "Улс орны боловсролын хүртээмжийг дээшлүүлж, ард түмний сэтгэлд нийцсэн хэлбэрээр боловсролыг түгээн дэлгэрүүлэх" чиглэлээр мэдээлэл хийж холбогдох нөхцөл байдлыг танилцуулсан байна. Хятад улс дэлхийн хамгийн том мэргэжлийн боловсролын системийг байгуулсан гэж Боловсролын сайд Хуай Жиньпэн хэлжээ.
Хятадын Боловсролын сайд Хуай Жиньпэний хэлснээр "Шинэ эриний арван жилд Хятад улсын боловсролын салбар түүхэн чанартай үсрэлт хийж 1.4 тэрбум гаруй хүнд төрөл бүрийн боловсролоор үйлчлэх багтаамжтай, илүү нээлттэй, уян хатан боловсролын тогтолцоо бий боллоо. Өнөөгийн байдлаар Хятад улсад дээд боловсролтой хүний тоо 240 саяд хүрч, ажиллах хүчний салбарт шинээр орж ирж буй албан хаагчдын нийт боловсрол эзэмшсэн жилийн тоо 14 болж, Хятад улсын хөдөлмөрчдийн чанарын бүтцэд томоохон өөрчлөлт бий боллоо. Сүүлийн жилүүдэд их дээд сургуулиуд шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний ололт амжилтуудыг бий болгож, анхны инноваци, үндсэн технологийн судалгаа зэрэгт чухал хувь нэмэр оруулсаар байна" гэжээ.
Хятадын Заавал сурах боловсролын шатны сурагчдын хоол тэжээлийг сайжруулах хөтөлбөрт жил бүр хөдөө тосгоны 37 сая гаруй сурагч хамрагдаж, хэрэгжүүлж буй бүс дэх эрэгтэй, эмэгтэй сурагчдын дундаж өндөр 2012 онтой харьцуулахад тус тус 4.2 см болон 4.1 см-ээр тус тус нэмэгдсэн байна.
