
Хуралд Казахстан, Киргиз, Иран, Турк, Голланд, ОХУ зэрэг гадаад дотоодын 60 гаруй төлөөлөгч оролцжээ.
Энэ удаагийн хурал 5 гол сэдвийн хүрээнд явагдаж, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн онолын утга учир, үндэсний "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс"-ийн стратегийн бодлогын тайлан, "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс" төслийн ажил хэрэгч хамтын ажиллагааг "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс" ОХУ-ын "Европ, Азийн эдийн засгийн холбоо"-той хамтарч ажиллах судалгаа, Төв Ази, Афганистаны аюулгүйн байдал "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалтанд үзүүлэх нөлөө, НҮБ, АНУ, Япон, Турк, Иран зэрэг улс орон, олон улсын байгууллагуудын санаачилга, "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс"-ийн харьцуулалт хоорондын харилцаа зэрэг болно. Хурлаар Дундадын судлаачид болон гадаадын олон орнууд, тэр дундаа Төв Азийн орнуудын судлаачдын харилцааг эрчимжүүлж, Дундад болон Төв Азийн орнууд хоорондын эдийн засаг, дипломат харилцааны хүрээнд хамтран ажиллах орон зайг тэлж, Торгоны зам дагуух эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг шат ахиулж чадлаа.
/ Эх сурвалжийг http://mongol.cri.cn /
