Пэн Лиюань зочид төлөөлөгчдийн хамт ”Хааны ордон музей”-г сонирхлоо
2017-05-16 12:04
Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож буй зарим удирдагчдын гэргий нарыг урьж дэлхийн соёлын өв- ”Хааны ордон музей”-г сонирхлоо.
Тэрээр зочиддоо хааны ордны барилга байгууламжийг танилцуулсан юм. Хатагтай Пэн Лиюань мөн зочдын хамт Тайхэ ордны өмнө дурсгалын зураг татуулав.
Тэрээр "Өнөөдөр бид Хятадын урт удаан хугацааны түүх соёлтой танилцаж, зуун зууны турш "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын соёлын харилцааг мэдэрлээ. Хятад улс олон улс орнуудтай бий болгосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа ихээхэн үр дүнд хүргэхийг хүсэж байна гэж хэллээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
