Хоол идэхээсээ өмнө тал грейпфрут идэх нь жин хасахад тустай. Эрдэмтдийн хийсэн нэгэн туршилтад хэсэг бүлэг хүмүүс оролцсон бөгөөд тэд хоол идэхээсээ өмнө нэг аяга грейпфрутын шүүс эсвэл тал грейпфрут идэж байсан хүмүүсийн жин 12 долоо хоногийн дотор 1-1,6 кг-ээр хасагдаж байжээ. Хамгийн чухал нь тэд хэвийн хооллодгоороо хооллож байсан аж. Хэрвээ энэ дэглэмийг баривал та хоолоо сойх шаардлагагүйгээр жилд 6,4 кг жин хасах боломжтой.
Уургийн хэрэгцээг хангахын тулд хүнсэндээ загас хэрэглэж болно. 100гр сардин загасанд өдрийн хэрэглээний 49 хувийн уураг, 69 хувийн Д аминдэм болон 149 хувийн В12 аминдэм агуулагддаг гэнэ. Харин 100гр хулд загасанд өдрийн хэрэглээний 51 хувийн уураг, 58 хувийн В12 амин дэм агуулагддаг байна.
