solongonews
Ван И Оросын Гадаад хэргийн сайдтай уулзав
2017-09-19 19:48
Иью-Йорк хотноо ГХЯ-ны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үедээ Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтай 9 дүгээр сарын 18-нд уулзжээ.

Ван И: - БРИКС-ийн орнуудын Шямэнийн уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрэхэд ОХУ хувь нэмэр оруулсан нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншийн харилцааны өндөр түвшинг харуулж байна. Хятад үүнийг сайшааж байна. Энэ онд, Хятад, Оросын дээд давхаргын иж бүрэн уулзалттай. Хоёр тал үүнийг нарийн нягт зохион байгуулж, уулзалтын амжилтыг баталгаажуулж, Хятад, Оросын харилцааны ажилч хэрэгч амжилтыг ахиулах хэрэгтэй гэжээ.

Ван И: - Солонгосын  хойгийн цөмийн асуудлыг заавал энх тайвны аргаар зохицуулах хэрэгтэй. Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай дэвшүүлсэн Хятад, Оросын төлөвлөгөөг хэрэгжүүлж болох бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголт дэмжлэгийг авахын төлөө хоёр  тал хамтдаа зүтгэх ёстой гэжээ.

Хятад улс БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэнийн уулзалтыг амжилттай зохион байгуулж, БРИКС-ийн орнуудын олон улсын үйл хэрэг, НҮБ дахь нөлөөг улам дээшлүүлсэнд баяр хүргээд Орос, Хятад хоёр тал Солонгосын хойгийн асуудлаар байр суурь адилхан байна. Солонгосын хойгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахын төлөө хамтдаа хүчин  зүтгэх хэрэгтэй гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл