2020 оны Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн 32.16 их наяд юань хүрч,энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,9 хувиар өссөн шинэ амжилтад хүрсэн байна. Мөн бараа бүтээгдэхүүний худалдааны эерэг өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц томоохон эдийн засаг болж,Хятадын гадаад худалдааны хүчтэй өрсөлдөх хүчнийг бүрэн харуулж чадсан байна.
Энэ оны эхний хоёр сард Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт дүн 5.44 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 32,2 хувиар өсжээ. Тодруулбал Хятадын бараа бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 50,1 хувиар өсөж,өнгөрсөн оны 06-р сараас хойш Хятадын гадаад худалдааны импорт, экспорт өсөлттэй гарсан үзүүлэлт ажээ.
