solongonews
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 27-ны өдрийн байдлаар
2020-05-28 17:05
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 27-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 28-нд мэдээлснээр 27-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 2 тохиолдол бүртгэгдэж, бүр зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Нас барсан тохиолдол илэрсэнгүй, сэжигтэй өвчтөн нэмэгдээгүй.

Мөн өдөр 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 368 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 46, хүнд өвчтөн байхгүй. Халдвар авснаар сэжиглэгдсэн 4 тохиолдол, давхардсан тоогоор 1734 тохиолдол бүртгэгдэж, 1688 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

27-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 73 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Одоог хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82995, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78288 хүн, нас барсан хүний тоо 4634, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 5641 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл