Хятад улс “Тяньшин-1” туршилтын дагуулыг амжилттай хөөргөв
2022-06-22 16:02
Хятад улс “Тяньшин-1” туршилтын дагуулыг амжилттай хөөргөв

Бээжингийн цагаар 2022 оны 06-р сарын 22-ны 10 цаг 08 минутад Хятад улс Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Куайжөү-1А” зөөгч пуужинг ашиглан “Тяньшин-1” туршилтын хиймэл дагуулыг сансарт хөөргөв. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа орсон тул хөөргөлтийн ажиллагаа бүрэн дүүрэн амжилтай болов.
Тус хиймэл дагуулыг голдуу сансрын орчинд судалгаа хийх зэрэг туршилт өрнүүлэхэд ашиглах юм.
Энэхүү удаагийн даалгавар нь Куайжөү-1А зөөгч пуужингийн 15 дахь нислэг юм.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
