Шанхайн гаалийн газрын 19-ний өдөр нийтэлсэн статистик мэдээнээс үзвэл, 2022 оны эхний улиралд Шанхай хот импорт экспортын нийт хэмжээ 1.01 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 413 тэрбум 540 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.8 хувиар өсөж, импорт 594 тэрбум 370 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар өсжээ.
Шанхай бол Хятад улсын хамгийн том гадаад худалдааны боомт болох юм. Бараа бүтээгдэхүүний төрлөөс авч үзвэл, нэгдүгээр улиралд автомашин, гар утас, лити-ион батерейны экспорт хоёр дахин нэмэгдэж, зарим задгай барааны импорт хурдацтай өссөн нь холбогдох "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадварын давуу талыг харуулж, дотоодын зах зээл харьцангуй өндөр эрэлттэй болов.
Эхний улиралд Шанхай хот 284 тэрбум 150 сая юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 хувиар өсөж, мөн үеийн хотын нийт экспортын үнийн дүнгийн 68.7 хувийг эзэлжээ. Үүний дотор нэгдсэн хэлхээний экспорт 43.15 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 хувиар өссөн байна. Зөөврийн компьютерын экспорт 31.05 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.2 хувиар өсөж, автомашины экспорт 24.26 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 194.4 хувиар өсөв. Үүний дотор цахилгаан хөдөлгүүрт суудлын автомашины экспорт 16.94 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 374.2 хувиар өсөж, гар утасны экспорт 19 тэрбум 550 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 280,7 хувиар өсөн, лити-ион батерейны экспорт 3,38 тэрбум юаньд хүрч, 221,8 хувиар өссөн байна. Мөн хугацаанд хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт 44 тэрбум 860 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар өсжээ.
Эхний улиралд Шанхай 179 тэрбум 900 сая юанийн өндөр технологийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5 хувиар өсөж, мөн хугацаанд хотын нийт импортын үнийн дүнгийн 30.1 хувийг эзэлсэн байна. Үүнд, нэгдсэн хэлхээний импорт 78 тэрбум 400 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18,3 хувиар өсөж, мэдээлэл боловсруулах автомат төхөөрөмж, түүний эд анги 15,8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,6 хувиар өссөн байна.
Дотоодын зах зээлд эрэлт их байгаа тул эхний улиралд Шанхайн зарим их хэмжээний барааны импорт хурдацтай өсжээ. Үүнд, боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний импорт 17.73 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.8 хувиар өсөж, шар буурцгийн импорт 11 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 57.9 хувиар өссөн байна. Зэсийн хүдэр болон түүний баяжмалын импорт 5 тэрбум 430 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36,7 хувиар өсөж, шингэрүүлсэн хийн импорт 5,26 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23,7 хувиар өсөв.
Эхний улиралд Шанхай хотын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ өсөх хандлагатай байна. Үүнд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 629 тэрбум 910 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13,5 хувиар өсөж, хувийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 276 тэрбум 500 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20,4 хувиар өсөн, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспорт 101 тэрбум 600 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,7 хувиар өссөн байна.
Эхний улиралд Шанхай хотын хамгийн том худалдааны түнш болох ЕХ-ны импорт экспортын хэмжээ 196 тэрбум 190 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,9 хувиар өсжээ. АСЕАН-ы орнуудын импорт экспортын хэмжээ 137 тэрбум 510 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,7 хувиар өсөж, АНУ-д хийсэн импорт экспорт 125 тэрбум 510 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,9 хувиар өссөн бол Японд хийсэн импорт экспортын хэмжээ 94 тэрбум 980 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар буурсан байна.
