Бээжингийн “Юниверсал Студи” сэдэвчилсэн парк болон парк орчмын амралтын бүсийн гол төслүүд барилгын ажлаа дуусгасан бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэл бүх талаар эхлэв. Энэ парк Бээжингийн Тунжөү дүүрэгт байгуулагдсан юм.
“Юниверсал парк”-ийг 5-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж дүүргийн дарга Жао Лэй хэлжээ. Паркийн ойролцоох бүсийн ерөнхийлсөн засаглалын төслийн бүтээн байгуулалтууд ч үндсэндээ бэлэн болж, усны үзэмжийн иж бүрэн төсөл барилгаа дуусгажээ.
Тус хотохонд хүрэх зам харгуй болон “Юниверсал Студи”, “Нүөжинь” хоёр зочид буудлыг зэрэг ашиглалтад оруулах юм. Амралтын бүсэд 37 аялалын үзвэр үйлчилгээ, сэдэвчилсэн үзэмжийн цэг байгуулж, 24 төрөл зүйлийн тоглолт концерт, 80 рестрон, 30 дэлгүүр гаргасан нь жуулчдад сэдэвчилсэн парктай танилцах бүрэн нөхцөл боломж бүрдүүлжээ.
