solongonews
Арьсны тэжээлийн 80 хувийг зөвхөн шөнийн тос өгдөг юм шүү
2015-12-28 18:21
"Танангоо" салоны мэргэжлийн гоо сайханчид эрхэм бүсгүй танд зориулан арьс арчилгааны мэргэжлийн шалгарсан аргуудаас зөвлөж байна. Уншаад, амьдралдаа хэрэгжүүлэн, гоо сайхнаа улам өнгөлөөрэй.
20-25 наснаасаа эхлэн арьсаа маш зөв арчлаад эхэлбэл цаашдаа ч мэс засал шаардлагагүйгээр гоо сайхнаа хадгалж чадна. Тэгэхийн тулд арьсны шөнийн арчилгаагаа хэрхэн хийдгээс эхэлдэг. 
Арьсаа шөнө хэрхэн арчлах вэ 
 
Хүн бүрийн арьсны онцлог өөр. Хамгийн гол нь арьсандаа таарсан бүтээгдэхүүнээ хэрэглэж чадвал арьс гоё байж чадна. Гэхдээ заавал үнэтэй бүтээгдэхүүнийг сонгох шаардлагагүй, гол нь чанартайг сонгох хэрэгтэй. Шөнийн тосыг заавал хэрэглэж заншаарай. Шөнийн тос бүх тосны "Хатан хаан" гэж нэрлэгддэг. Арьсны тэжээлийн 80 хувийг зөвхөн шөнийн тос л өгдөг. Батгатай хүн байсан ч шөнийн тос түрхэх ёстой. Тухайн хүн маань арьсныхаа онцлогт таарсан тосоо авчихсан учраас илүү үр дүнтэй. Батгатай арьсны шөнийн тос нь тухайн хүний батгыг харин ч хатаах үйлчилгээ үзүүлж байдаг. 
 
Шөнийн тосыг түрхэхдээ арьсаа сайтар цэвэрлээд, орондоо орж хэвтэхээсээ 1 цагийн өмнө тосоо түрхчихсэн байх ёстой. Унтахаар хэвтэх болоход арьсанд шингээгүй тосны үлдэгдлийг салфеткаар дарж арчаад л боллоо. Ингэж арчилсан арьс өглөө маш сайхан амарсан, зөөлөрсөн байдаг. 
 
Гадилаар тослог, гүзээлзгэнээр хуурай арьсанд маск тавиарай 
Зуны улиралд эмэгтэйчүүд маань нүүрэндээ жимсээр маск тавьж болох юм. Өргөст хэмх арьсанд маш сайн тэжээл өгдөг. Нэг өнжөөд л өргөст хэмхээр маск тавья гэвэл, нэг годгор өргөст хэмх л хангалттай. Нэг удаад 25-30 минут ийм маскийг 1 өнжөөд тавиад байхад арьс маш сайхан нялхарч, булбарай болохын дээр цайрдаг. Хамгийн гол зүйл бол ийм маск тавихад нүхжилт маш сайн багасдаг. Мөн сэвх, толбо ч маш сайн бүдгэрдэг байна. 
 
Гадил ч бас үр дүнтэй. Холимог болон тослог арьстай хүмүүст гадилаар маск тавих нь маш үр дүнтэй. 
Харин алим бүх төрлийн арьсанд тохирно. Тэгвэл гүзээлзгэнэ хуурай арьсанд тохирно. 
 
Гуужуулагч хэрэглэсний дараа маск тавьж болохгүй 
Мэдээж, заавал хэрэглэх ёстой. Гэхдээ 7 эсвэл 10 хоногт 2 удаа хэрэглэх ёстойг бүү мартаарай. Тослог арьстай хүмүүст гуужуулагчийг 7 хоногт 3 удаа ч хэрэглэсэн болно. Гуужуулагч нь арьсны үхсэн эд, эсийг маш сайн нөхөн сэргээж өгдөг. Гол нь гуужуулагч хэрэглэсний дараа маск тавьж болохгүй. Энэ хоёрыг нэг зэрэг хэрэглэж хэзээ ч болохгүй. Үгүй бол арьсны бүтэц өөрчлөгддөг. 
Тиймээс гуужуулсныхаа дараа арьсаа усаар булхаж угаагаад зовхины болон шөнийн тосоо түрхээд л унтах ёстой. Зовхины тос бол заавал түрхэх ёстой зүйл. Өглөө, оройн тосныхоо доор зовхины тосыг заавал түрхэх ёстой. 
 
Нарны тосыг 4 улиралд хэрэглэх ёстой 
Манай бүсгүйчүүдийн ихэнх нь нарны тосыг зөвхөн нартай өдөр л түрхэх ёстой гэж боддог. Гэтэл энэ тосыг 4 улиралд харгалзахгүй түрхэх ёстой. Нарны тос нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж байдаг. Нарны тос түрхээд байвал бидний арьс сэвхтэхгүй, хэт батгашихгүй, эмзэглэж хуурайшихгүй. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл