solongonews
Гуанжөүгийн итпрот, экспортын 134-р үзэсгэлэн худалдаа тун удахгүй болно
2023-10-13 10:18
Гуанжөүгийн итпрот, экспортын 134-р үзэсгэлэн худалдаа тун удахгүй болно.

   Гуанжөүгийн итпрот, экспортын 134-р үзэсгэлэн худалдаа 10-р сарын 15-наас 11-р сарын 04-ний хооронд Гуанжөү хотноо болно. Гуанжөү хотын Засгийн газар болон орон нутгийн удирдлага үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн тав тухтай байдлыг ханагхын тулд олон шинэ арга хэмжээг аван ажиллаж байна.

   Тодруулбал: Үзэсгэлэнд дэлгэгдэх бараа бүтээгдэхүүн хүнээсээ урьтаж хилээр өнгөрөх. Гадаадаас үзэсгэлэнд дэлгэгдэх төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн аль хэдийн үзэсгэлэнгийн талбайд хүрсэн байна. Мөн олон бараа бүтээгдэхүүнийг хянан шалгах үр ашгийг дээшлүүлэхийн тулд энэ жилийн импорт, экспортын үзэсгэлэн худалдаа 500 багц аюулгүй байдлын шалгах тоног төхөөрөмж тавих болно.

   Сүүлийн хоёр өдөр Гуанжөү боомтоор уг үзэсгэлэн худалдаанд оролцох гадаадын зочдын хилээр нэвтрэх шаардлага нэмэгдсэн байна. Пажөү боомт нь үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн хүмүүст хил нэвтрэх тусгай газар зохицуулээ. Үүнээс гадна үзэсгэлэнгээс бараа бүтээгдэхүүн худалдан авч хил өнгөрөх аж ахуйн нэгжүүдэд 24 цагийн холбогдох зөвшөөрлийн бичиг баримт авах үйлчилгээг нэвтрүүлжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл