БНХАУ-ын алдарт жүжигчин Б.Баасанжавт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Эзэн Богд Чингис хааны дүрийг сэтгэлд хүртэл амилуулсан тул Төрийн соёрхол хүртээхээр болжээ.

Борталын Цахар гаралтай жүжигчин Б.Баасанжавын хувьд “Аравт” киноны гол дүрийг бүтээж, “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгаж байсан бөгөөд тэрбээр монголчууддаа ээлтэй элэгтэй ахан дүүс гэдгээ харуулж, Монголын жүжигчидтэй хамтран ажиллах дуртай байдаг гэдгээ ч тухайн үедээ илэрхийлж байсан. Түүнчлэн “Чингис хаан” киноны гол дүр буюу Эзэн Чингис хааны дүрийг олны сэтгэлд хүртэл бүтээж чадсан төдийгүй, Монголын гэх тодотголтой, кинонд түүхэн дүр бүтээх авьяас чадвар, мэргэжил байгаа гэдгээ батлан харуулсан амжилтыг нь Монголын төр соёрхож, Төрийн соёрхол хүртээхээр болсныг албаныхан дуулгалаа.
