Энэ сарын10-нд Хятад улсын ШУӨЗО-ы Хамил хотын Бархөл казах үндэстний өөртөө засах сяниас Монгол Улсын Бургастай боомт хүрэх 10 киловаттын чадал бүхий цахилгаан дамжуулах шугам албан ёсоор ашиглалтад орсноор, Шиньжянд үндэстэн дамнасан цахилгаан нийлүүлэх 2 шугам ажиллах болжээ.
Уг цахилгаан шугамыг Хятад, Монгол хоёр талынхан хамтаар зураг төсөл хийж, 2019 оны 07-р сараас эхлэн байгуулсан бол 12-р сарын сүүл үеэр барьж дуусган, нийт урт нь 2.6 километр, 3700 ам метр талбай бүхий газарт цахилгаан нийлүүлжээ.
Урт хугацааны турш, Монгол Улсын Бургастай боомт цахилгаан нийлүүлэлт дутагдаж, боомтын ажлын газар болон зэсийн баяжмалын үйлдвэр цахилгаан үүсгэгчид түшиглэн цахилгаан хангаж буй нь өртөг ихтэй бөгөөд тогтворгүй юм. Цахилгаан хангамжийн асуудал Хятадын Лао Емяо боомт болон Монголын Бургастай боомтын импорт экспортын худалдааг боогдуулж байлаа.
2019 оны 06-р сард боомт болон эргэн тойрны аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллагаа, импортын үйл ажиллагааг баталгаажуулах зорилгоор Монгол улс Хятадын талд цахилгаан хангамжийн өргөдлийн бичиг гаргажээ. Ийнхүү Үндэсний цахилгаан сүлжээний Шиньжяны салбар компани цахилгаан шугамын байгуулалтыг гардан хийсэн юм.
