solongonews
Orange salon зөвлөж байна: Хумс арчилгаа #3
2015-12-28 18:21
Дулаан орж хувцас нимгэрч байгаагийн хажуугаар хувцасныхаа өнгөнд зохицуулан хумсаа будах цаг иржээ. Мөн хавар болж уур амьсгал өөрчлөгдөж байгаа болохоор хумс арчилгааны талаар 10 жил ажилласан туршлагатай маникюрч С. Нарантуяа зөвлөж байна.

        Хумсандаа хэрхэн тэжээл өгөх вэ?

Хумс угаараа тэжээл авдаг мөн амьсгалдаг гэдгийг тэр болгон мэдээд байдаггүй. Ихэнх эмэгтэйчүүд хумсандаа тэжээл өгөхийн тулд заавал хумсны будгийг арилгах гээд байдаг. Тэгэх хэрэггүй. Хумсны будагтай ч гэсэн угандаа тэжээлээ түрхээд байж болно. Мөн өдөр болгон тэжээлийг түрхэж болно.

  1. Лемон+оливын тос холиод хумсандаа түрхэж өгнө. 15-20 байлгасны дараа хөвөнгөөр арчиж авна. 
  2. Даршилсан өргөст хэмхний шүүсэнд хумсаа дүрнэ. Мөн адил 15-20мин.
  3. Дэлгүүрүүдээр зарагддаг  капсултай А Е витаминуудыг  хэрэглэж болно.

Хумсаа янзлахдаа юуг анхаарах вэ?

Гэрийн нөхцөлд хэзээ ч хумсныхаа махыг авч болохгүй. Заавал мэргэжлийн хүнээр авхуулах ёстой. Хумсны махыг буруу авснаас болж арьс сөрөх , мах нөхөн төлжиж ургахгүй байх гэх мэт сөрөг нөлөөтэй.

Хумсан дээр хөндлөн судал гарсан байвал хоол боловсруулалт муу байгааг илтгэдэг. Харин босоо судал гарсан байвал зүрх судасны өвчинг илтгэдэг. Мөн хумс шарлах нь дотор эрхтэн муу байгааг харуулна.  Тиймээс хумсаа ажиглан эрүүл мэндээ мэдэж болох юм.

Гэрийн нөхцөлд хумсаа янзлахдаа хаа хамаагүй хуурайгаар хуурайддаг. Энэ нь их буруу юм. Хуурай болгон өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Хумсны хуурай болгон дээр тоо байдаг. Тэрнийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл :  80-120 гэсэн тоотой байвал хумс хуурайдах ёстой. Бусад хуурайгаар хуурайдвал хумс гэмтэх аюултай.

Хумсаа хэзээ ч лав авч болохгүй. Хумсаа авахдаа заавал үзүүр үлдээж байх хэрэгэтэй. Лав авснаас болж хумсны толио жижгэрдэг.

Хэзээ ч хумсныхаа будгийг хуулж болохгүй. Хуулах үед хумсны өнгөн хэсэг хамт хуулагдан гэмтдэг.

        Хумсаа хэрхэн зөв будах вэ?

Хумс будахад 3 дараалал байдаг.

  1. BASE COAT гэдэг зүйлийг түрхдэг. Энэ нь тэжээл өгч будагнаас хамгаалдаг. Мөн base coat-г түрхэхгүй байснаар хумс шарладаг.
  2. Хумсны будгаа 2 давхарлан будна.  Тэгвэл өнгө нь сайн ордог.
  3. TOP COAT-г түрхэнэ. Энэ нь будсан хумсыг гялалзуулдаг.

        Гелен лак гэж юу вэ? Жирийн будагнаас ямар ялгаатай вэ?

Одоо үед ихэнх эмэгтэйчүүд маань шилэн, гелен хумс хийлгэхээс илүү гелен лакаар буддаг болсон. гэхдээ ихэнх эмэгтэйчүүд гелен лак нь хумс гэмтээдэг гэж боддог. Энэ нь худлаа юм. Хамгийн гол нь мэргэшсэн хүнээр будуулах хэрэгтэй. Мөн арилгахдаа зориулалтын шингэнээр арилгах ёстой байдаг. Гэвч ихэвчлэн өөрөө арилган хумсаа гэмтээдэг. Тийм учраас гелен лакаар будуулсан бол маникюрч дээр очин арилгуулаарай.

Гелен лакны давуу тал нь :
    Хурдан хатна. Ойролцоогоор 2-3мин.
    Өнгөө алдахгүй удаан барина.
    Хумсыг хамгаална.

 

Бүсгүй та гарын үзэмжиндээ санаа зовгиж байгаа бол яг одоо "Orage Salon"-ныг зориорой. Мэргэжлийн, туршлагатай үсчид та бүхний асуудалд анхаарал хандуулахдаа маш баяртай байх болно.

ХАЯГ: Улаанбаатар Их Дэлгүүрийн зүүн талд ORANGE HAIR BEAUTY SALON

Холбогдох утас: 7010-1989  99237313

Orange salon-ийн фэйсбүүк хуудсаар зочилоорой:

https://www.facebook.com/OrangeHairSalon/

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл