ХОУР-ийн олон хэл дээрх ”Чайна” нэртэй АПП ашиглалтад оров
2017-03-31 11:51
Хятадын Олон Улсын Радиогийн бүтээсэн ”ChinaNews”, ”ChinaRadio”, ”ChinaTV” гэсэн гар утсан дахь олон хэлний АПП өнөөдөр ашиглалтад орно.

Эдгээр АПП нь олон хэлээр унших, сонсох, үзэх гэсэн өвөрмөц онцлогтой ба Хятад улс, дэлхий нийтийн тухай сонирхолтой мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажиллах болно. Үүнд, "ChinaNews" АПП нь Хятадын Олон Улсын Радиогийн мэдээ мэдээллийн нөөцийг ашиглан олон хэлээр дуу бичлэг, шууд нэвтрүүлэг зэргийг Фото зурагтай хавсаргаж, гадаад, дотоодын халуун цэгийн мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах болно. Харин "ChinaRadio" нь Хятадын Олон Улсын Радиогийн олон хэлний нэвтрүүлгүүдийг шууд болон сонгон сонсох хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх бөгөөд голдуу сүүлийн үеийн мэдээ, дуу хөгжим, гадаад хэл сурах зэрэг агуулгыг хамарсан юм.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх
