Францын Franceinfo агентлагаас орон нутгийн цагаар 05-р сарын 12-нд нийтэлсэн холбогдох тайланд Хятадын автомат системээр зохицуулах төсөл Францын энэ зорилгод хүрэхэд тусална гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Францын Засгийн газар Хятадын аж ахуйн нэгжээс 20 гаруй ширхэг өндөр хүчин чадал бүхий автомат төхөөрөмж захиалгаар худалдан авсан. Эдгээрийн хоёр нь Парисын 14-р дүүргийн Брюс эмнэлэгт үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Мэдээлэлд Францын эрүүл мэндийн салбарын хариуцлагатны үгээс иш татан Франц улс хөл хориогоо цуцалсны дараа вирусын шинжилгээг маш өргөн хэмжээнд хийх ёстой. Хятад улсын зохицуулах төсөл нь коронавирусын тохиолдол, ойр хавь байсан хүмүүст шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх болно гэж тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр нэг автомат систем нь өдөрт давхацсан тоогоор 2000 хүнд шинжилгээ хийх боломжтой. Дээж бүрийн шинжилгээний үр дүнг ердөө 2 цаг хагасын дотор авах боломжтой юм байна.
