solongonews
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үзэсгэлэн болж байна
2021-03-11 09:57
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үзэсгэлэн болж байна

   “Их аялал- ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх  үзэсгэлэн” 03-р сарын 03-ны өдөр Бээжин хотод буй Нийслэл музейд нээгдэж, дижитал болон мэдээллийн хэрэгслийн олон  аргаар 280 орчим зураг, гэрэл зураг, биет үзмэрийг үзүүлж байна.

  Энэхүү үзэсгэлэнд ХКН-ын үүссэн, газар шорооны хувьсгал, Японыг эсэргүүцэх дайн, Шинэ Хятад улс байгуулагдсан зэрэг түүхэн дөрвөн цаг үеэр дараалал болгожээ. Түүхэн материал, соёлын дурсгалт зүйлийг ашиглан түүхэн томоохон үйл явдлыг сэргээн харуулж, коммунист нам байгуулагдсан цагаас шинэ Хятад улс байгуулагдах хүртэлх агуу түүхийг нэгтгэн дүгнэж харуулсан байна.

- Бээжин бол гайхамшигтай хувьсгалт уламжлалтай хот юм. Хятад улсад Марксизм анх дэлгэрч байсан үе. Түүчнлэн шинэ ардчиллын үзлийн хувьсгалын үе, социалист бүтээн байгуулалтын үе, өөрчлөлт нээлтийн үе зэрэг томоохон чухал үйл явдлуудын гэрчилгээ болж, тэрээр ХКН үүсэн байгуулагдсанаас хөгжсөн бүх үйл явцыг хамарсан юм гэж Бээжин хотын Соёлын өвийг хамгаалах товчооны дарга Чэнь Минжиэ илэрхийллээ.

  Үзэсгэлэнг Нийслэл музей, Шанхайн түүхэн музей, Хэбэй музей, БНХАУ-ын Коммунист намын анхдугаар их хурлын дурсгалын танхим, Ши Байпө дурсгалын ордон хамтдаа санаачлан, Бээжингийн Лүшюнь музей, Пинжиний тулалдааны дурсгалын ордон, Бээжин хотын архивын ордон, БНХАУ-ын Коммунист намын хоёрдугаар их хурлын дурсгалын танхим, БНХАУ-ын Коммунист намын дөрөвдүгээр их хурлын дурсгалын танхимаас зохион байгуулж, судалгааны бүтээл ба соёлын дурсгалт зүйлсийн цуглуулгыг хийсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл