Дотоодын аялал жуулчлалын хэрэглээ 2017 оны эхний хагас жилд эрс нэмэгдэв
2017-08-18 23:15
Дотоодын аялал жуулчлалын хэрэглээ 2017 оны эхний хагас жилд эрс нэмэгдэв

Хятадын Аялал жуулчлалын товчооноос энэ сарын 18-ны өдөр “2017 оны эхний хагас жилийн аялал жуулчлалын статистикийн тайлан”-г нийтэлсэн байна. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд Хятад улсын дотоодын жуулчдын тоо 2.537 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэсээ 13.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн Хятадын хилээр орж ирсэн жуулчдын тоо 695 саяд хүрсэн бол хилээр гарсан жуулчдын тоо 620.3 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэсээ тус тус 2.4 болон 5.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
