solongonews
Цэрэг эрийн гурван дугуйтад дайгдсан хайр
2014-12-12 10:39
Эх орныхоо төлөө энхийн манаанд зогсоо цэрэг эрд тансаг унаа байхгүй, гэвч сэтгэл итгэл дүүрэн бий. Жан Бө сүйт бүсгүйгээ гурван дугуйтаар тосон застав авчирлаа

   Өнгөрсөн пүрэв гарагт Төвдийн Алигийн өндөрлөгт байрлах хилийн заставын шинэ хосууд тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холболоо. Сүйт бүсгүй Лянь Шүнань уг заставын эмчилгээний тасгийн сувилагч, ханхүү Жан Бө нь ойролцоох заставын дарга аж. Хосууд мань ус нутгаасаа салж энэхүү цаст өндөрлөгт эх орныхоо төлөө энхийн манаанд зогсон, 4 жилийг хамдаа өнгөрүүлжээ. Эрэлхэг дайчдынхаа сайны ерөөлийн дунд 4300 метрийн өндөрт байрлах Алигийн төв Ши Чуаньхэд хуримын ёслолоо утга төгөлдөр хийжээ.

        Хязгаарын энэхүү нутагт зам харилцаа амаргүй бөгөөд эд зүйл хомс байдгаас тансаг хурим болж чадаагүй ч халуун сэтгэл, хайраар дүүрэн болж чадлаа. Хуримынхаа өдөр Жан Бө нөхөр дайчдынхаа уухайн дуун дунд гурван дугуйтаар сүйт бүсгүй Лянь Шүнань байрандаа авч ирсэн аж. Заставын хоолны газар нь хосуудын хуримын ордон болж, хүрэлцэн ирсэн бүгд сайны ерөөл хэлнэ.

 

 

 

 

      

Найруулагч: М.Банди
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл