solongonews
”Тяньжөү-7” ачааны хөлгийг сансарт хөөргөв
2024-01-18 10:52
”Тяньжөү-7” ачааны хөлгийг сансарт хөөргөв.

      Хятад улсын хүн ачсан сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн 22 цаг 27 минутад "Тяньжөү-7" ачааны хөлгийг ачсан "Чанжэн-7" зөөгч пуужингийн цогцолборыг Вэньчан сансрын хөөргөх талбайгаас хөөргөсөн байна.

       Тяньжөү-7 ачааны хөлөг сансрын станцад эд материал нөхөж өгөх, мөн тойрог зам дахь шинжлэх ухааны лабораторийг дэмжих үүрэг гүйцэтгэнэ.Үүнээс гадна Шэньжөү-17 сансрын станцын нисгэгчийн багийнханд луу жилийн цагаан сарын баярт зориулсан "шинэ жилийн бараа" болон 90 кг жимс,хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж өгөх болно.

Зохиогч: МА ШУАЙША
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл