”Интернет +” технологид суурилсан ухаалаг шинэ хэлбэрийн хүнсний ногооны зах нээгджээ
2018-06-04 16:08
Хятадын Хэбэй мужийн Ханьдань хотын Фүшинь дүүргийн Хао-И Жи Хүй хүнсний ногооны зах саяхан албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ нь ”Интернет +” технологид суурилсан ухаалаг шинэ хэлбэрийн зах юм.
Хүнсний аюулгүй байдлын хяналтын станц тохируулж, олон нийтэд хүнсний аюулгүй байдлыг хянахад бэлэн болгосон байна. Дэлгүүрт ухаалаг цахим жин тавьснаар зах зээлийн удирдлагын ажилтнууд бүтээгдэхүүний борлуулалтын үнэ болон бусад мэдээллийг хянахад хялбар байгаа бөгөөд иргэдийн худалдан авалтын үйл явц ил тод үр ашигтай болжээ.

Хятадын Хэвэй мужийн Ханьдань хотын Фүшинь дүүргийн Хао-И Жи Хүй хүнсний ногооны зах

Зах зээлийн удирдлагын ажилтнууд хүнсний аюулгүй байдалд хяналт хийж байгаа нь

Иргэд код уншуулж хүнсний ногооны мөнгөө төлж байгаа нь
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
