Жао Лижянь 07-р сарын 27-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И Тяньжиньд МУ-ын ГХ-ийн сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Хятад, Монгол хоёр орны харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо.
Жао Лижянь:
- Төрийн зөвлөлийн гишүүн Ван И, цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон харилцан халдвар тараалгүй, харилцан дэмжин тусалж, халуун хошуут хонь болон цайгаа харилцан хандивлаж, найрсаг харилцааны шинэ хуудсыг бичиглэсэн юм. Хятадын тал Хятад Монголын харилцааг хөрш орнуудын дипломат харилцааны чухал байранд тавихаар ирсэн бөгөөд Монголын талын Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байгааг сайшааж байна. Монголын талтай хамтдаа хичээн зүтгэж, харилцан бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биенэхээ амин чухал ашиг сонирхол болон томоохон анхаарлыг хүндэтгэж, бие биенэхээ хөгжлийн замналыг хүндэтгэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт ойлголцож хамтран ажиллахад бэлэн байна. Шинэ нөхцөл байдалд, Хятадын тал Монголын талтай цаашид улам үр ашигтай хамтран ажиллаж, идэвхтэй хүчин чармайлт гаргаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг цаашид баяжуулахад бэлэн байна гэж хэллээ.
