Хятад улсын эдийн засгийн яамны дэд сайд Зөү Жя И хэлэхдээ, 15 жилийн дараа Хятад улс Еврогийн хөрөнгө босгохоо дахин эхлүүлэн Парист үнэ тогтоон зах зээлд гаргасан нь Евро буюу Парисын олон улсын мөнгөн гүйлгээний төвийг чухалчилж дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм. Мөн Хятад, Франц болон Хятад, Европын хоорондох эдийн засаг мөнгөн гүйлгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тустай гэлээ.
Орон нутгийн цагаар Хятад улсын эдийн засгийн яам 05-ны өдөр Парист 4 тэрбум Еврогийн бие даасан зээлийн тэмдэгтийг тараасан байна. Энэ нь 2004 оноос хойш Хятад улс анх удаа Еврогийн бие даасан зээлийн тэмдэгт тарааж байгаа төдийгүй одоог болтол Хятад улс нэг удаагаар хамгийн их хүрээгээр гадаад валют бие даасан зээлийн тэмдэгт тарааж байгаа юм.
