2024 оны Ланкан-Мекон хамтын ажиллагааны тусгай сан Тайландын төслийн нээлтийн ажиллагаа болон Тайланд дахь Хятадын Элчин Сайдын Яам, Тайландын Гадаад хэргийн яамнаас хамтран зохион байгуулсан "Ланкан-Мекон долоо хоног"-ийн дурсгалын үйл ажиллагаа 05-нд Тайландын нийслэл Бангкок хотноо боллоо.
Тайланд дахь Хятадын Элчин сайд Хань Жицян үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ "Сүүлийн найман жилийн хугацаанд Ланкан-Мекон хамтын ажиллагааны үр жимс хурааж, бүх орны ард түмэнд асар их ашиг авчирч, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тайланд нь Ланкан-Мекон хамтын ажиллагааны гол санаачлагч, чухал оролцогч, мөн Ланкан-Мекон хамтын ажиллагааны ашиг тусыг хүртэгч юм. Энэ удаад Тайландын 18 төсөл хамтран хэрэгжих бөгөөд энэхүү эрчимтэй хөгжлийн эрч хүч цаашид үргэлжлэх бөгөөд Тайланд болон сав газрын орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд шавхагдашгүй түлхэц болно гэж үзэж байна.
Тайландын Гадаад хэргийн дэд сайд Ланкан-Мекон хамтын ажиллагааны эерэг ач холбогдол, ололт амжилтыг өндрөөр үнэлж. янз бүрийн улс оронд эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд Ланкан-Мекон хамтын ажиллагааны тусгай санд талархал илэрхийлээд "Тайланд улс энэ онд Ланкан-Меконгын хамтын ажиллагааг хамтран тэргүүлнэ. Мөн Ланкан-Мекон орнуудын хамтын ирээдүйтэй энх тайван, хөгжил цэцэглэлтийн нийгэмлэгийг хамтдаа байгуулахын тулд Хятад болон сав газрын бусад орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Үйл ажиллагаанд Лаос, Мьянмар улсаас Тайланд улсад суугаа Элчин сайдууд, Тайланд дахь Камбож, Вьетнамын Элчин сайдын яамд, Тайландын Засгийн газрын холбогдох яам, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл зэрэг 100 орчим хүн оролцжээ.
