Хятадын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхлэсэн тусгай элчтэй хэлэлцээ хийнэ
2021-04-15 11:28
Хятадын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхлэсэн тусгай элчтэй хэлэлцээ хийнэ.
Хятадын Экологи, Байгаль орчны яам энэ сарын 14-ний өдөр нийтэлснээр Хятадын талын урилгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Хятадад айлчилна.
Айлчлалын үеэр Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Же Жэньхуа Шанхай хотноо Керритэй хэлэлцээ хийж, Хятад, АНУ-ын цаг уурын өөрчлөлтийн хамтын ажиллагааны талаар болон "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн 26 дугаар бага хуралд оролцож санал солилцоно.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
