solongonews
Хайрт ээжийн минь сургасан зүйлс
2015-12-28 18:21
Ээж гэдэг хүн энэ дэлхий дээрх хамгийн сайн багш гэхэд хилсдэхгүй байх. Багадаа ээждээ уурлаж, өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хичээж их гомдоосон доо. Одоо бодоход ээжийн минь тэр үнэтэй үгс бүгд зөв байжээ...
Амьдралын хатууг зөөллөж, ширүүнийг уярааж өгдөг ээжүүд минь. Та нараас минь илүү зөвлөгч гэж энэ хорвоод үгүй!
 
1. Хүний эх болно гэдэг хичнээн сайхан гээч
Би ээжийнхээ хамгийн чухал, хайртай хүний нэг нь гэдгийг үргэлж мэдэрдэг. Эмэгтэй хүн хүний эх болсны дараа ээжийнхээ зовлонг ойлгодог гэдэг. Магадгүй би хэдэн жилийн дараа ээжийнхээ мэдэрч байсан бүгдийг мэдрэх байх. Тэр өөрийн гэр бүл, ажил, гэрийн ажил, найз нөхөд, мөн өөртөө цаг гаргах бүгдийг амжуулж чаддаг хүчтэй эмэгтэй.
 
2. Хөдөлмөр бол эмэгтэй хүний салшгүй нэгэн хэсэг юм
Миний ээж маш хөдөлмөрч хүн. Тэр нэгэн өдөр надад “Чамд мөнгө хэрэгтэй ч бай, эсвэл ажлаасаа уйдсан ч бай хамаагүй. Чи хүчтэй эмэгтэй байхыг хүсэж байвал залхуурлаа бүр мөсөн авч хаяад шаргуу ажиллаж, ажилдаа хайртай бай” гэж хэлсэн юм. 
 
3. “Найзтай байх гайхалтай ч гэр бүл бол чиний бүх зүйл”
Хүнд олон найз байх дэмий. 5 хуруунд багтах төдий найз байхад хангалттай. Өсвөр насан дээрээ хүн бүр найз болон гэр бүлээ нэг түвшинд тавьдаг гэж би боддог. Гэхдээ найз бол үргэлж  хамт байж чадахгүй, харин гэр бүл чинь юу ч тохиолдсон үргэлж дэргэд чинь байна.
 
4. Бусдыг муулах, бусдад атаархахгүй байх
Ээжийн минь заасан үнэтэй сургамжийн нэг. Бусдын амжилтанд хэрхэвч атаархаж болохгүй, хэн нэгнийг араар нь бүү муул гэж сургаж билээ. 
 
5. Амьдрал хар, эсвэл цагаан биш
Ямар ч муу зүйл, азгүйтэл тохиолдсон ээжийнхээ өөдрөг сэтгэхүйг би үргэлж боддог. 
 
6. Хэн ч бай бүгдийг хүндэлж харьц
Бусадтай эелдэг харьцах хэрэгтэй. Зиндаагаар хэн нэгнийг гадуурхах нь бүдүүлэг хэрэг гэж захьдаг байсан. 
 
7. Гадаад төрх, хувцас тийм ч чухал биш
Царайлаг, сайхан хувцасласан нь чухал биш, дотоод хүн нь л чухал гэж ээж минь захьдаг байсан. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл