
Хятад улсын дарга Ши Жиньпин 12-нд цаг уурын хүсэл эрмэлзлийн дээд хурал дээр “өнгөрснөө үргэлжлүүлж, бүх дэлхийгээрээ цаг уурын өөрчлөлтийг даван туулах шинэ аяныг эхлүүлье” гэсэн сэдвээр чухал үг хэлж, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх зорилго бүхий цаг уурын засаглалын шинэ байдлыг нээхийг санаачилж, олноороо бүх хүчнээ дайчилсан цаг уурын засаглалын шинэ системийг бүрдүүлж, цаг уурын засаглалын талаар ногоон мөртөө сэргэлтийн чанартай шинэ сэтгэхүйг баримталж, Хятадын үндэсний бие даасан шинэ арга барилуудаа өргөн дэвшүүлэхээ зарласан байна.
Ши Жиньпин онцлохдоо: Таван жилийн өмнө олон орны удирдагчид улс төрийн хамгийн том шийдвэр зориг болон оюун ухаанаар дамжин цаг уурын өөрчлөлтийг даван туулах “Парисын хэлэлцээр” тохиролцохыг ахиулсан юм. Таван жилийн турш “Парисын хэлэлцээр” хэрэгжилтийн шатанд орж, олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр дэмжин оролцсон юм. Өнөө олон улсын байдал хурдтай өөрчлөгдөж, шинэ коронавирусний халдвар гарснаар, хүн хийгээд байгалийн харилцааны тухай дахин гүнзгий сэтгэх болж, бүх дэлхийн цаг уурын засаглалын ирээдүйг нэн анхаарах болсон байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: цаг уурын өөрчлөлтийг даван туулах “Парисын хэлэлцээр” тохиролцоход Хятад улс чухал хувь нэмэр оруулж, тус хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэгч болсон байна гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад улс одоог хүртэл амлалтаа сахиж, хөгжлийн шинэ ойлголтоор удирдуулж, чансаатай хөгжлийг ахиулах явцад эдийн засаг нийгэм бүх талаар ногоон хэлбэрээр хөгжихийг урагшлуулж, дээрх зорилтоо үнэн бодитойгоор биелүүлж, бүх дэлхийгээрээ цаг уурын өөрчлөлтийг даван туулахад нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ.
