solongonews
Өвөр Монголын сүүний аж ахуйн XII удаагийн экспо боллоо
2018-03-30 14:56
Өвөр Монголын сүүний аж ахуйн XII удаагийн экспо болж өнгөрлөө.

Өвөр Монголын сүүний аж ахуйн нийгэмлэг, Өвөр Монголын Или групп, Өвөр Монголын Мэньню групп хамтран зохион байгуулсан Өвөр Монголын сүүний аж ахуйн XII удаагийн экспо, дээд хэмжээний форум Өвөр Монголын Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд саяхан нээлтээ хийжээ.

Нийт 257 сүүний төрлийн аж ахуйн нэгж үзэсгэлэнд урилгаар оролцжээ. Саалийн үнээний үүлдэр сайжруулах, эрүүл мэнд, үржүүлгийн мэргэжлийн тоног төхөөрөмж, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулж баглах мэргэжлийн тоног төхөөрөмж зэргийг дэлгэн үзүүлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл