
Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооноос энэ сарын17-ны өдөр нийтэлсэн тоо баримтаар энэ оны эхний хагаст Хөхмөрний эдийн засгийн бүсэд багтсан 11 муж, хотын ДНБ 24.88 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар нэмэгдэн, нийт эдийн засгийн хэмжээ нь Хятадын 46.9 хувийг эзэлсэн үзүүлэлт гарчээ.
Мөн Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй тухай өдөр болсон хэвлэлийн бага хуралд энэ оны эхний хагаст Хөхмөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх ажлыг ахиулахад эерэг ахиц гарч, улсын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд Хөхмөрний эдийн засгийн бүс тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг нь улам бүр тод харагдаж байна гэж танилцууллаа.
