Найрлагын хувьд кали, магни агуулдаг гадил жимс нь булчинг суллан бие тайвшруулдаг бөгөөд триптофан, мелатонин агуулдаг болохоор бат бөх нойрсоход хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Ингээд бат бөх нойрсоход туслах шидэт ундааг бэлтгэцгээе.
Юуны өмнө гадилны хоёр талыг зүсэн аваад хаях хэрэгтэй. Дараа нь хальсыг нь авалгүйгээр буцалж буй халуун устай саванд хийж 10 минут чанана. Ундаагаа илүү сайхан амттай болгохыг хүсвэл "синнамон"-оос бага зэргийг нэмж хийж өгөөрэй. Усыг нь уусныхаа дараа чанасан гадилаа хальстай нь идсэн ч болно.
Дээрх жор таны сэтгэлд төдийлөн нийцэхгүй байвал доорх аргаар туршаад нэг үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Гадил жимсээ хальснаас нь салгаад сайтар нухан дээрээс нь бага зэргийн цэвэр зөгийн бал нэмж өгнө. Энэхүү холимгоо жижигхэн саванд хийн дунд зэргийн галаар 5 минутын турш халааж эцэст нь 1 аяга сүү нэмнэ. Хэрэв хүсвэл та өөрийн таалалдаа нийцүүлэн дахин зөгийн бал эсвэл синнамоноос нэмсэн ч болох юм. Зууралдамтгай, өтгөн болтол нь тасралтгүй хутгах хэрэгтэй бөгөөд биетэй болсных нь дараа ахин тал аяга сүү нэмж үргэлжлүүлэн хутгаарай. Ингээд л таны унтахаасаа өмнө уух хэрэгтэй гадилны смүүти бэлэн боллоо.
