solongonews
Таны охин/хүү дурлажээ...
2015-12-28 18:21
Өсвөр насны хүүхэдтэй ээжүүдэд. Таны охин/хүү хайранд умбаж байгааг яаж мэдэх вэ?
Өсвөр насны хүүхэдтэй ээжүүдэд. Таны охин/хүү хайранд умбаж байгааг яаж мэдэх вэ? Таны өсгөсөн бяцхан жаал одоо “том” болжээ. Бие дааж чадах юм шиг аашилж, хааяа ээж аавын гэрт байх хэцүү, энэ гэрт намайг хэн ч ойлгохгүй байна гэж үглэнэ. Тиймээ энэ бол өсвөр нас. “Том” болсон учраас ээж аавыгаа ч хайрлана, аа бас эсрэг хүйстнээ ч хайрлаж эхэлнэ. Бид чинь их сонирхолтой хүмүүс. 
 
Таны хүүхэд хичээлээ сонирхох нь бага зэрэг багасаж, таны хийж өгдөг хамгийн дуртай хоол нь нэг их сонин биш болж, дотроо их юм бодож нууцлагдмал болоод, нүд нь од шиг гялзаад л, орой үдшээр гадуур яваад, харц нь хичээл дээр биш холын зүйл хараад нэг л тааварлашгүй болсон бол таны хүү/охин ДУРАЛЧИХАЖ!  Энэ үед ээжүүд яах ёстой вэ? Учиргүй  болохгүй, үерхэж болохгүй гэж  хэлэх үү? Энэ бол маш буруу.
 
Энэ үед  эцэг эхчүүдэд хүнд хариуцлага ирдэг – туслах, өөрөөр  хэлбэл таны хүү энэ үеийг  өөрөө давахад нь туслах. Түүнд хайрын тухай “уртаас урт лекц” унших хэрэггүй, зүгээр түүнийг дэмжээд амжилт хүсэхэд болно. “Лекц” унших тусам тэр танд дотроо байгаа зүйлээ ярих нь багасна гэдгийг та мэднэ байх. Та ч гэсэн өсвөр насан дээрээ хүнтэй үерхэж үзэж байж хүнийг таньдаг болсон шүү дээ. Эцэг эхээсээ болоод, өөрөөсөө болоод үерхдэггүй байсан хүмүүс ч байгаа.
 
Гэхдээ тэр ч гэсэн таньж сураг л дээ.  Үерхээд явах тусам харилцааны үнэ цэнийг ойлгож,  хайр гэдэг гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно. Үнэндээ ихэнхи эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэд учирсан анхны хайр тийм ч чухал бишээр бодож, хайр нь хүүхдийн хичээл боловсролд саад болж байна гэж боддог. 
 
Хүү/охинтойгоо дулаан харицаагаа хадгалж байвал тэр танд итгэн бүхнээ ярьж ээжийн “Сайн хүүхэд” болж хувирна. Түүний сонголтыг хүндэлж хүү/охиноо хайрла. Хүү/охин та 2-ын дунд хаалттай сэдэв гэж байх ёсгүй. Та бол хорвоо дээрхи түүний хамгийн сайн найз байх ёстой хүн. Хэрвээ тийм биш бол өөрийн асуудлаа тэр өөр найзтайгаа шийднэ. 
 
Асуудлыг хүндрүүлэх огт хэрэггүй. Анхны хайртайгаа учирсан гээд тэр гэрлэж байгаа хэрэг биш шүү дээ. Дуралсан хүнтэй нь уулзуулахгүй гээд гэрийн хорионд хийвэл таны хүүхдийн ааш улам олдохоо болино.  Үүний оронд түүнд итгээд, өөрт нь даатга. Тэр дараа нь өөрөө сонгосон сонголт нь зөв буруу эсэхийг ухаарна. 
 
Кана 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл