Хятадын бизнес эрхлэгчдийн 2023 оны форум 12-р сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Хятадын Хайнань хотын Бө-Ао хотноо зохион байгуулагдаж байна. Форумын нэг агуулга болох 2023 оны Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн форум 03-ны өглөө нээгджээ.

"Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь соёлын салбарын өндөр чанартай хөгжлийг ахиулна" сэдэвт 2023 оны Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн форумаар соёлын салбарын ирээдүйн хөгжлийн чиглэлийг хамтдаа судлах соёлын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, аж үйлдвэрийн төлөөлөгчдийн ирээдүйг харсан үзэл бодлыг нэгтгэн хүргэсэн байна.
2023 оны Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн форумаар соёлын салбарын өндөр чанартай хөгжлийн талаар мэргэжлийн ойлголт, зах зээлийн ирээдүйг нэгтгэн, хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад Хятадын аж үйлдвэрийн ирээдүйн хөгжилд хүч нэмсэн чухал ач холбогдолтой билээ.
Хятадын бизнес эрхлэгчдийн Бө-Аогийн 2023 оны форумыг Синьхуа мэдээ агентлаг, Хайнань мужийн Ардын засгийн газар, Хятадын брэндийн бүтээн байгуулалтын сурталчилгааны холбоо хамтран зохион байгуулж байна. Уг форум нь "Шинэ чанарын бүтээмжид анхаарч, хөгжлийн шинэ эрч хүчийг нэмэгдүүлнэ" сэдвийн хүрээнд зохион байгуулж, гол форум, хуваарь форум болон 10 гаруй тусгай үйл ажиллагааг зохион байгуулна. 2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын бизнес эрхлэгчдийн Бө-Аогийн форумыг 8 жил дараалан зохион байгуулж, нийгмийн өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлж ирсэн байна.
