solongonews
Өнөөдөр бие чийрэгжүүлэх өдөр
2017-08-08 16:38
Өнөөдөр буюу 8 дугаар сарын 8-ны өдөр иргэдийн бие чийрэгжүүлэх өдөр тохиож байгаа юм.

2009 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг “Иргэдийн бие чийрэгжүүлэх өдөр”-өөр анх тэмдэглэснээс хойш уламжлал болгон тэмдэглээд энэ жил 9 дэх жилийн нүүрээ үзэж байна. Хятадын хэсэг бүс нутгуудаар бие чийрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдийн бие чийрэгжүүлэх өдрөө утга төгөлдөр тэмдэглэжээ.

Эрүүл мэнд гэдэг ямагт бие бялдрын эрүүл чийрэг байдал, дасгал хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байдаг. Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл. 
Бүх насны хүн өөрсдийн хүч чадал, боломждоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг. Тухайлбал: Явган явах, бүжиглэх, тоглох, дугуй унах, усанд сэлэх, спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийх гэх мэт. Хүний хийж буй бие бялдрын бүхий л үйл хөдөлгөөнтэй холбоотой дараах нэр томьёонууд байдаг. Хөдөлгөөн, дасгал, биеийн хүчний дасгал гэх мэт.

 

Бие чийрэгжүүлэх аргаас зөвлөж байна.

1. Ухарч явах олон сайн талтай


Ухарч явахад хүзүү сээр болон нурууны булчин жирийн үеийнхээс илүү ачаалал, хөдөлгөөнд орж, хүзүү сээр болон нурууны булчинд урагш алхахаас илүү дасгал болдог байна. Мөн бөгтөр нурууг засах сайн арга юм. Ухарч явах нь мөн "Үе мөчний үйл ажиллагааг нэмэгдүүлж, үе мөч орчмын булчин мах, шөрмөс, бага тархины үйл ажиллагааг сайжруулж, биеийн тэнцвэрийг алдагдуулахгүй байлгаж, санаандгүй ойчиж унахаас сэргийлдэг байна.

2. Бороонд алхах сайн талтай


Бороотой өдөр алхаж явах нь цэлмэг өдөр алхаж явахаас илүү бие махбодыг чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Шиврээ бороо орох нь дэгдэн хийсэх нарийн тоосыг дарж, агаар мандлыг цэвэр тунгалаг болгож, хөрс шороо явах замыг чийгшүүлж, агаарыг цэвэр сайхан болгодог байна. Үүнээс гадна борооноос өмнөх нарны цацраг болон хур бороо буух үед бий болсон үлэмж хэмжээний сөрөг ион гэрэл нь цусны даралтыг бууруулахад ашигтай юм. Мөөгөн борооны дундуур гадуур алхаж явах нь сэтгэл санааг сэргээдэг төдийгүй бие махбодын орчин ахуйн янз бүрийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлдэг байна.

3. Хөл нүцгэн алхах урт наслахад тустай

Хүний таван цул зургаан сав нь хөлийн улнаас нөлөөлдөг байна. Иймээс хөл нүцгэн алхах заншилтай болбол элэг бөөрийг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд ашигтай. Урт хугацаагаар энэ зуршлыг баримталж чадвал бөөрний чадавхыг сайжруулж, эрч хүчийг дүүрэн байлгаж, чих нүдний үйл ажиллагааг идэвхжүүлж, эрт хөгшрөхөөс  сэргийлж чаддаг байна.

4. Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхах нь эрүүл мэндэд тустай

Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхах нь хөлийн улыг адил бус жижиг чулуунуудтай шууд учруулж хөлийн улны үй олон бэлчрүүд болон судсыг нухан массажлах үүрэг гүйцэтгэж байдаг нь цусны эргэлт, судасны ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй настай хүмүүсийн хөл муудахаас урьдчилан сэргийлдэг байна. Иймээс өдрийн сайхныг сонгон өндгөн чулуутай өргөн замаар хөл нүцгэн алхах нь хүний биеийн эрүүл мэндэд үнэнхүү тустай ажээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл