solongonews
Монголын газар нутгаас 1000 жилийн өмнөх олдвор илэрлээ
2016-04-13 10:16
Монголын газар нутгаас 1000 жилийн өмнөх олдвор илэрлээ.

АНУ-ын “Өдөр бүрийн шуудан” сонинд мэдээлснээр, хууч судлаачид ойрын өдрүүдэд Монгол Улсын Алтай уулын далайн түвшнээс дээш 2800 метрт нэгэн муми илрүүлжээ. Судлаачид уг муми нь нийтийн он тооллын VI зууны үеийн нэгэн Түрэг эмэгтэй гэж магадалжээ. Шарилын зөвхөн нэг гар болон гуталтай 2 хөл ил харагдаж байгаа бөгөөд судлаачид маш болгоомжтой үргэлжлүүлэн малтаж байгаа юм байна.

Ховд аймгийн музейн судлаач Б.Сүхбаатар: - Энэ нь дундад Азийн уул нуруудын хэсэг дэх далайн түвшнээс дээш 2800 метрийн өндрөөс олдсон хамгийн анхны Түрэг хүний Цогцос бөгөөд онгон дотроос нум сум олдоогүй учраас эмэгтэй хүний цогцос хэмээн магадалсан гэжээ.

Түүхэн материалд тэмдэглэснээр Хятадын торгоны замын бичиг тэмдэглэлд анх удаа Түрэг хүнийг дурдсан байдаг. Түрэг хүн өөрийн үг хэл, үсэг бичигтэй бөгөөд чоно болон хөх өнгөөр бэлгэ тэмдэг болгодог байжээ. Одоогийн байдлаар Түрэг хүн голдуу Ази тив ба зүүн Европын газар нутгуудаар амьдарч байна.

Түрэг хүн хөгжсөн соёл боловсролтой байсан хэдийн ч төдийлөн сайн уламжилж чадаагүй байжээ.

Олдвор илэрсэн газар

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : view.inews.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл