2022 оны Хятадын “Хоёр чуулган”-аар олон мянган төлөөлөгч, гишүүд Бэээжин хотноо хуран чуулж, төр засгийн үйл хэргийг хамтдаа хэлэлцсэн. Энэ онд Хятадын Коммунист Намын ХХ их хурал болох бөгөөд энэ нь нам, улс орны хөгжлийн зам дахь маш чухал нэг жил юм. Энэхүү чухал зангилаанд болсон "Хоёр чуулган" нь Хятадын 1.4 тэрбум гаруй иргэний анхаарлыг татсан томоохон үйл явдал төдийгүй дэлхий дахин Хятад улсыг ажиглах чухал цонх болсон юм.
Өнөөдрийн дэлхийн нийгэм амар амгалан биш байна. Хүн төрөлхтний эрүүл энхийг сүрдүүлсэн цар тахал дэлхийн хэмжээнд мөн дэгдсэн хэвээр байна. Дэлхий нийтээрээ өөрчлөлт ихтэй үе шатанд ороод байна. Ийнхүү нөхцөл байдалд товлосон хугацаанд зохион байгуулагдаж буй "Хоёр чуулган" нь өнөөдрийн дэлхий нийтэд үнэ цэнэтэй итгэл найдварыг өгөх болно. Хятад улс энэ онд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо хэрхэн тодорхойлох бол? Нээлтийг өргөжүүлэх талаар ямар арга хэмжээ авах бол? "Хоёр нүүрстөрөгчийн" зорилгод хэрхэн хүрэх бол? Дэлхий нийт Хятадын "Хоёр чуулган"-аас хариулт олохыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Пакистанаас Хятадад суугаа Элчин сайд Моин Хак "Overseas Network"-т өгсөн ярилцлагадаа "Хятад улс нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг, улс төрийн томоохон хүчин болсны хувьд “Хоёр чуулган”-аар гаргасан аливаа шийдвэр нь Хятад ба түүний хөрш, бүс нутагт нөлөөлөх төдийгүй, дэлхий даяар ч нөлөө үзүүлэх болно" гэжээ.
2021 онд олон улсын ээдрээтэй орчин, тахал өвчин, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг олон сорилттой тулгарч буй нөхцөл байдалд Хятадын эдийн засаг хэд хэдэн үзүүлэлтээр шинэ амжилт бүтээн тогтоосон байна. Үүнд эдийн засгийн цар хүрээ 114.4 их наяд юаньд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 80.976 мянган юаньд хүрсэн нь нэг хүнд ногдох дэлхийн ДНБ-ий түвшнээс давсан байна. Оршин суугчдын нэг хүнд ногдох дундаж орлого нь 35.128 мянган юаньд хүрсэн. Эдгээр гайхалтай ололт амжилт нь хамтын хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлэх бат бэх суурийг тавьсан төдийгүй Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг дэлхий дахинд харуулсан байна. 2022 онд эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ хумигдаж, нийлүүлэлтийн цочрол, хүлээлт сулрах зэрэг гурван дарамтад Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулах итгэл зоригоор "Тогтвортой байдал"-ыг батлах хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно гэж үзэж болно. "Тогтвортой байдал" нь "хөгжил"-ийг илүү эрэлхийлж, "хөгжил" нь "тогтвортой байдлыг" улам сайн тогтворжуулж, өндөр чанартай хөгжлийг тууштай дэмжих болно.
Тогтуун байдлыг хадгалан хөгжиж буй Хятад улс нь дэлхий дахинд илүү их хөгжлийн нөхцөл боломжийг бүрдүүлдэг байна. Холбогдох судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд "Дэлхийн нээлттэй байдлын индекс" тасралтгүй буурч, дэлхийн нээлттэй байдлын талаарх нийтлэг ойлголт суларч байгаа байдалд Хятад улс нээлттэй байдлыг хаврын урин дулаан салхиар дэлхий нийтийг дулаацуулж байна. Боаогаас Давос хүртэл, Олон улсын үйлчилгээ худалдаа солилцооны үзэсгэлэнгээс Хятадын олон улсын импортын яармаг хүртэл Хятад улс сөрөг жагсаалтаа богиносгож, бизнесийн орчинг сайжруулан, илүү хүчтэй нээлтийг өргөжүүлэх цуврал шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлж, Хятадын хөгжлийн боломжийг дэлхий нийтийн хамт хуваалцсан байна. 2021 онд Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ анх удаагаа 1 триллион юанийг давсан бөгөөд энэ нь дэлхий нийтээрээ нээлттэй Хятад улсад өгсөн "итгэл найдвар" юм.
Энэ оны 01-р сарын 01-нд Хятад улсыг хамарсан “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хүчин төгөлдөр болж, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс эхлэн ажилласан нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд бас нэгэн "агуу бэлэг" хүргэсэн байна.
"Хоёр чуулган"-аар Хятад улс илүү өндөр түвшинд нээлттэй хандаж, хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ үр өгөөж авчрах болно гэсэн тод дохиог дэлхий нийтэд өгөхийг дэлхий нийтээрээ хүлээж байгаа юм.
"Ногоон хөгжил" нь Хятадын өндөр чанартай хөгжлийн үндэс суурь болох юм. БХАТИХ болон УТЗЗ-ний хурлаас Хятад улс цаашид хэрхэн экологийн тэргүүлэх чиглэл, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн замд хэрхэн орох тухай хариултыг хүсэж байгаа ажээ. 2021 онд нүүрстөрөгчийн дээд хэмжээ болон нүүрстөрөгчийн саармагжилтыг анх удаа Хятадын "Засгийн газрын ажлын тайлан"-д хамруулсан байна. 2021 онд Хятадын чулуужсан бус эрчим хүчний хөгжил шинэ түвшинд хүрч, шинэ эрчим хүчний цахилгаан гаргалт анх удаагаа 1 триллион киловаттыг давснаар дэлхийн тэргүүлэх байр суурийг хэвээр хадгалсан байгаа юм.
Бээжингийн Өвлийн олимп нь "нүүрстөрөгчийн саармаг"-ийн зорилтыг биелүүлсэн анхны олимп бөгөөд Хятад улс “хос нүүрстрөгч”-ийн зорилтыг биелүүлэх итгэл зоригийг харуулсан байна. Сүүлийн үед олон төлөөлөгч гишүүд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа "Хос нүүрстөрөгчийн зорилтод анхаарлаа хандуулж, технологийн шинэчлэл, шинэ эрчим хүчний талаар санал дэвшүүлж, "хос нүүрстөрөгч"-ийн зорилтын хүрээнд эдийн засгийн хөгжилд анхаарна" гэдгээ илэрхийлсэн байна.
Дэлхийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд Хятад улс "хос нүүрстрөгч"-ийн асуудлыг шийдэх нь Хятадын үндэстний тогтвортой хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц ухамсрыг бүтээн байгуулах асуудалтай холбогдож байгаа аж.
Мексикээс Хятадад суугаа Элчин сайд Шиард "Overseas Network"-д өгсөн ярилцлагадаа:
- "Хоёр чуулган"-аар Хятад улс эрчим хүчний салбарт шинэ ахиц гаргахыг маш их хүсэж байгаа бөгөөд Хятад улс энэ салбарын хөгжлийг ахиулах ажлыг эрчимтэй хийсээр байна гэжээ.
Өнөөдрийн дэлхий ертөнц хувиралт өөрчлөлт ихтэй үе шатанд ороод байна. Ийнхүү нөхцөл байдалд Хятад улс "Хоёр чуулган"-аар Хятадын төр засаглалын "дүр зургийг" дахин харуулна. Төлөөлөгч, гишүүд ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэл, яаралтай асуудлыг "Хоёр чуулган"-д өргөн дэвшүүлж, ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг нам, засгийн ажилтай уялдуулан, 1.4 тэрбум гаруй хүн ардын санал бодол, итгэл найдварыг төрийн хөгжлийн дээд түвшинд нэгтгэн хэлэлцэх болно. Тал бүрийн мэргэн ухаан ба хүч чадлыг нэгдүүлж, дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй хүчирхэг байдлыг бий болгож, дэлхий дахин илүү цэцэглэн хөгжиж буй Хятад орныг харуулах болно.
