solongonews
Хятадад 96 тохиолдол бүртгэгдлээ
2021-08-04 10:08
Хятадад 96 тохиолдол бүртгэгдлээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 03-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 96 босон байна гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 25 (Үүнд Юүньнань мужид 7, Фүжянь мужид 4, Жянсү мужид 3, Шанхай хотод 2, Жэжян мужид 2, Гуандүн мужид 2, Тяньжинь хотод 1, Шаньши мужид 1, Лаонин мужид 1, Хэнань мужид 1, Сычуань мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 71 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 35, Хүнань мужид 15, Хүбэй мужид 9, Шаньдүн мужид 6, Юүньнань мужид 3, Хэнань мужид 2, Фүжянь мужид 1 өвчний тохилдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 2 нэмэгджээ (Шанхай хотод).

08-р сарын 03-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1240 байна. Нийт 87413 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 93289 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 2 хүн байна. Нийт ойр хавьталтай 1107456 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 35486 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл