solongonews
Хятадын онцлогтой дипломат харилцаа том гүрний үүрэг оролцоог харуулдаг
2021-07-02 21:11
Хятадын онцлогтой дипломат харилцаа том гүрний үүрэг оролцоог харуулдаг.

Хятадын дипломат харилцаа шинэ зуунд орсон

- БНХАУ байгуулагдсанаас хойш хятадын дипломат харилцааг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат БНХАУ дөнгөж байгуулагдах үе. Түлхүүр үг нь энх тайвнаар зэрэгцэн орших явдал байв. Тухайн үед зарим улс орнууд БНХАУ-д хориг тогтоох арга хэмжээ авч байсан. Тогтвортой байр сууриа олж, гадаад харилцаагаа өргөжүүлэх нь БНХАУ-ын нэн тэргүүний зорилт бөгөөд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим бол бэлгэ тэмдгийн шинжтэй шинэчлэл, хувь нэмэр юм. Хоёр дахь үе шат өөрчлөлт шинэчлэлээс хойших үе. Түлхүүр үг нь энх тайванч хөгжил юм. Хятад улс эрин үеийн талаар шинэ үнэлгээ хийж, энх тайванч хөгжлийг эрин үеийн гол сэдэв гэж үзэн, шинэчлэл нээлтийг тууштай хийхээр шийдэж, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал хүч болов. Гуравдугаар үе шат хятадын коммунист намын xviii их хурлаас хойших үе. Түлхүүр үг нь харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтдаа хожих явдал юм. Гол цөм нь ши жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалын "хоёр бүтээн байгуулалт" нь олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бий болгон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах явдал юм. Үүний утга нь хамтын ажиллагаа, хамтдаа хожих юм гэж ши жиньпиний дипломат үзэл баримтлалын судалгааны төвийн орлогч эрхлэгч, хятадын олон улсын асуудлын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх дэд дарга руань зүнзэ хэллээ.

Дэлхий нийт өөр болсон. 1970, 1980, 1990, 2000-аад оныхон дэлхий нийтийг танихаас өмнө хятад улс аль хэдийн дэлхий нийтийг эрх тэгшээр хардаг болсон. Бидний тэр үеийнх биш болсон гэж 2021 оны хятадын “хоёр чуулган”-ы үеэр хкн-ын ерөнхий нарийн бичгийн дарга ши жиньпин хэлсэн бөгөөд энэ үг нь хятад улсын өнөөгийн гадаадад хандах хандлага нь "дэлхий нийтийг эрх тэгшээр харах" хэмээн тодорхойлсон байна.

- Хятад улс өөрийгөө хөгжүүлэхээр шаргуу ажиллаж ирсэн бөгөөд өөрийгөө даван туулахыг биелүүлж, өөрийгөө илүү сайн болгож чадсан. Өнөөдөр хятад улс дэлхий нийтийг эрх тэгшээр харсан нь энэхүү хүч чармайлтын үр дүн юм. Хүчирхэг болсон хятад улс зөвхөн өөрийгөө сайн байлгаж чадсан төдийгүй дэлхий нийтийг анхаарсаар ирсэн. Шинэ зуунд хятад улсын дипломат харилцааны хамгийн чухал шинж чанаруудын нэг бол хятадын ашиг сонирхлыг дэлхийн ашиг сонирхолтой нягт уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтдаа хожсон дэлхий нийтийг бий болгохыг ахиулах явдал юм гэж руань зүнзэ хэлсэн.

- Шинэ зууны хятадын дипломат харилцаа нь "хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаа"-ы байр суурийг тодорхойлж, хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийг эрхэм зорилго болгон, хятадын онцлогтой социалист тогтолцоог стратегийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх үндэс суурь болгож, үндэсний сэргэн мандалд үйлчлэх, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахаар гол шугам болгон, шилдэг уламжлал, эрин үеийн онцлог шинж чанарыг хослуулахаар чиг хандлага болгон, олон улсын тавцанд “том бол том байх” гэдгийг бүрэн нотолж, том гүрний хариуцлагаа хүлээн, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, олон улсын асуудлуудыг шийдвэрлэх болон дэлхий нийтийн сорилтыг даван туулахад хятадын мэргэн ухаан, хүч чадлыг үргэлжлүүлэн нэмж, хятадын онцлог, хятад хэв маяг, хятад сүр жавхланг харуулсаар ирсэн. Товчхондоо шинэ зуунд хятадын дипломат харилцаа нь ши жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалаар үндсэн мөрдлөг, үйл ажиллагааны удирдамж болгож, онолын инновац, практик инновацыг эрчимтэй ахиулж, шинэлэг онцлог шинж нээх явдал юм хэмээн хятадын олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн профессор чэнь шюлүн хэллээ.

Өнөөгийн дэлхий нийтэд зуун жилийн хугацаанд гараагүй томоохон өөрчлөлт хийгдэж байна. Дэлхий ертөнцөд юу нь болохгүй байна, бид яах ёстой вэ ? Дэлхий нийт яасан бол, бид яах ёстой вэ?

- 100 жилийн хугацаанд гараагүй томоохон өөрчлөлтүүдтэй тулгарсан. Ши жиньпиний дипломат үзэл баримтлал нь хятадын онцлог бүхий том гүрний дипломат харилцаанд дээд түвшний зураг төсөл, стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ нь шинэ зуунд орсон хятадын дипломат харилцааны урагшлах чиглэлийг тодорхойлж, үндсэн мөрдлөгийг хангасан. Ши жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалыг дэвшүүлсэн нь хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаанд бүх талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Ши жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлал нь гурван чиглэлтэй.

Нэг. Дотоод болон олон улсын нөхцөл байдлыг зохицуулан, хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын стратегийн боломжийн үе, олон улсын сайн орчинг бий болгох.

Хоёр. “бүс ба зам”-аар дамжуулан олон улсын хамтын ажиллагааны ерөнхий чиг хандлагыг удирдан чиглүүлж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бий болгон, харилцан холболт бүхий дэлхийн түншлэлийн сүлжээг бий болгох.

Гурав. Даяаршил ба дэлхийн засаглалыг чиглүүлэх удирдамжаар ханган, "эрин үеийн асуулт"-д хариулт өгөх нь өртгийн үзлийн удирдамж бөгөөд хүн төрөлхтний дэвшлийн ахиц юм. Хятадын коммунист намынxix их хурлын тайланд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулахыг ахиулах нь шинэ зуунд хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны ерөнхий зорилго, хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны хамгийн тод онцлог шинж гэдгийг онцлон тэмдэглэсэн хэмээн хятадын рэньминь их сургуулийн ши жиньпиний шинэ зууны хятадын онцлогтой социализмын судалгааны хүрээлэнгийн дэд захирал бөгөөд рэньминь их сургуулийн олон улсын харилцааны профессор ван ивэй хэлжээ.

Хятадын оюун ухаан өнгөлсөн

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ши жиньпин дарга нүб-ын ерөнхий нарийн бичгийн дарга гутерриштэй утсаар ярихдаа “цар тахал дэгдсэнээр хүн төрөлхтөн жаргал зовлонгоо хуваалцах хувь заяаны хамтын цогц нэгдэл гэдгийг дахин харуулсан. Олон улсын хамтын нийгэмлэг нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ойлголтыг төлөвшүүлж, харилцан туслалцан, эрсдэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, үзэсгэлэнт сайхан цэнхэр дэлхийгээ хамтдаа байгуулъя” гэв.

Гэнэтийн цар тахал нь хүн төрөлхтний нийгмийн өмнө тулгараад буй хүнд сорилт болжээ. Хятад улсын олон улсын тавцан дахь гүйцэтгэл гайхалтай бөгөөд хятадын мэргэн ухаанд шингэсэн шинэлэг санаанууд гялалзаж байна.

Зуун жилийн хугацаанд гараагүй өөрчлөлт болон дэлхий даяар тархсан цар тахлын давхацсан онцгой сорилт тулгарсанд хятад улс төрөл бүрийн эмх замбараагүй байдлаас мөн чанарыг олж харан, хууль тогтоомжийг түүхэн хэмжигдэхүүнээс олж авахыг дэмжиж байна. Дэлхийн асуудлууд нь ээдрээтэй бөгөөд асуудлуудыг шийдвэрлэх гарц нь мөн олон талт үзлийг хамгаалан хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийн байгуулалтыг ахиулна. Цар тахал үргэлжлэн нүүрлэж байгаатай холбогдуулан хятад улс эрүүл мэндийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгож, хүн төрөлхтний  эрүүл мэндийн хамтын цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг дэмжин, бүх зүйлд нийцтэй дэлхийн гэр бүлээ хамтдаа байгуулъя хэмээн чэнь шюлүн хэлэв.

- Цар тахалтай тэмцэх нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах тод жишээ юм. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл байгуулахыг санаачлан, ялангуяа нийгмийн эрүүл мэнд, далай тэнгис, интернэт зэрэг салбарт хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогц нэгдэл, далай тэнгисийн хувь заяаны хамтын цогц нэгдэл, интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогц нэгдлийг илрүүлэн, мөн хөгжиж буй орнуудын хамгийн том төвлөрөлтэй эх газар -  африк тивтэй хятад, африкийн хувь заяаны хамтын цогц нэгдлийг нягт уялдаатай байгуулж, ази тивийн хувь заяаны хамтын цогц нэгдэл, ази-номхон далайн хувь заяаны хамтын цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулна гэж ван ивэй хэллээ.

Хятадын уламжлалт оюун ухаан гялалзаж байна. Уламжлалт эв найрамдалт соёлын ололт нь "бүс ба зам" санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийн үзэл баримтлал юм. Шинэ зуунд хятад дэлхий нийтэд хүрэх "бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, урт хугацаа үргэлжлэх "олон улсын харилцааны шинэ хэлбэр", "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдэл"-ийг бүтээн байгуулна. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийн үзэл баримтлалыг дурдсан нь хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаа нь орчин үеийн антагонизм, тэг-сэтгэлгээнээс гарч ирснийг харуулж байгаа бөгөөд энэ нь бие даасан байдлын үндсэн дээр хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх явдлыг ухамсарлах олон улсын илэрхийлэл юм. Бүх улс орон өөрийн онцлог шинж чанартай бөгөөд хувь заяа нь тэдний гарт байдаг гэж ван ивэй хэлжээ.

Хятад мөрөөдөл ба дэлхийн мөрөөдлийг бүрэн ойлгох

- Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэгт хоёр том сорилт тулгараад байна. Нэгдүгээрт ноёрхол, дээрэлхэг, эзэрхийлэл. Ану болон барууны цөөн хэдэн улс тэргүүлсээр байна. Өмнө нь тэд үйлдвэржилтийн явцаас маш их ашиг олж байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийн дэлхий нийтэд асар их өөрчлөлт гарсан. Ялангуяа хятад улс нэгэнт энэхүү дэлхий ертөнцийг эрх тэгшээр харах болтол хөгжсөн. Гэвч өрнөдүүд өнгөрсөн хугацаанд гацсан хэвээр байгаа бөгөөд үргэлж бусдад хуруугаа чиглүүлэхийг хүсэж, өөрийн өртгийн үзлээр дэлхий нийтийг захирахыг хүсдэг. Энэ бол гегемонизмын илрэл юм. Хоёрдугаарт үргэлжилж буй тэг нийлбэр сэтгэлгээ юм. Хятад хамтын ажиллагаа, хамтдаа хожихыг онцолж байгаа бол ану ба барууныхан чи хожигдож, би хожно гэж онцлон, тэд өөрсдийн давуу талдаа найдаж, өөрсдийн "дүрэм" гэгчийг ашиглан бүх дэлхийг дүрэмжүүлж байна. Хамтын ажиллагаа, хамтдаа хожих болон тэг нийлбэр сэтгэлгээний хоорондох тэмцэл удаан хугацаанд үргэлжлэх болно. Хятадын дэвшүүлсэн үзэл баримтлал нь хүлээн зөвшөөрөгдөж, олон олон үнэлгээг авч байна. Түүгээр ч үл барам цар тахлын сорилтод хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах нь хүн төрөлхтний энх тайван хөгжил цэцэглэлтэд хүргэх цорын ганц арга зам гэдгийг батлан харуулсан. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах нь урт бөгөөд төвөгтэй үйл явц юм гэж руань зүнзэ хэлэв.

- Өнөөгийн дэлхий нийтийг барууны орнууд ноёрхож байгаа бөгөөд ану ба барууны гегемонизм, популизм нь дэлхийд тодорхойгүй байдлыг нэмсэн. Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаанд шинэ хүйтэн дайн, тусгаарлах, даяаршлын эсрэг сорилт тулгараад байна. Хятадын тогтвортой энх тайван, нийтийн аюулгүй байдал, нийтлэг хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй байдал, үзэсгэлэнт дэлхий нийтийг тасралтгүй эрэлхийлж, шаардлагатай үед агуу их тэмцлээр дамжин, тасралтгүй хөгжүүлэн мандуулах ёстой гэж ван ивэй хэллээ.

Чэнь шюлүн “өнөөгийн дэлхий нийт сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна. Нэг. Цар тахал одоог хүртэл дэгдэж байгаа бөгөөд улс орнууд "вакцины үндэсний үзэл"-ийг эсэргүүцэж, мөн "гутаан доромжлох", арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг "улс төрийн вирус"-тэй тэмцэх ёстой. Хоёр. Том гүрнүүдийн хоорондох стратегийн өрсөлдөөн улам бүр эрчимжиж байна. Хятад улсын дипломат харилцаа нь урт хугацааны асуудалд анхаарлаа төвлөрүүлж, стратегийн итгэлцэл, стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, эрсдэлийн ойлголтыг бэхжүүлж, өөрийн хөгжил болон илүү өндөр түвшний нээлттэй байдалд маш сайн гадаад орчин, нөхцөлийг бүрдүүлж байна. Гурав. Хятад улсын аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, хөгжлийн ашиг сонирхол нь шинэ сорилтуудын өмнө тулгарч байна. Хятад улс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалж байна. Дөрөв. Дэлхийн засаглалын сорилтууд. Хятад улс олон талт байдлын талаар хэлэлцээр хийж, дэлхийн засаглалын хамгийн том нийтлэг хуваагчийг эрэлхийлэхийн зэрэгцээ том гүрний үүргийг харуулж, дэлхийн засаглалд хятадын мэргэн ухаан, хүч чадлыг нэмж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд илүү их хувь нэмрээ оруулах ёстой гэж үзжээ.

Ши жиньпин дарга “дэлхий сайн байвал хятад сайн байна. Хятад сайн болбол дэлхий сайн болно. Ганц цэцэг дэлбээлснээр хавар ирдэггүй, харин зуун зуун цэцэг дэлгэрснээр хавар ирдэг” гэж дахин онцолсон.

Эдгээр үгс хятад улс дэлхийн бусад улс орнуудтай жаргал зовлонгоо хамтатган, гар гараа холбож, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, ши жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалыг дотоод гадаадад бүрэн ойлгуулж, дэлхий нийтийг амар тайван байлгах дэлхийн сэтгэлгээг гүнзгий харуулсан юм.

Хятадын коммунист намын 100 жилийн ойн түүхэн зангилаа дээр хятадын дипломат харилцаа нь бас нэгэн шинэ аянд гарах болно. 100 жилийн агуу зорилт нь зөвхөн оршил, ирээдүйг хүлээх нь дамжиггүй. Ёс зүй, тууштай байдал, зарчим, үүргээ эрхэмлэдэг хятад улс дэлхий дахинд илүү их халуун дулаан, итгэл найдварыг өгч, бүх улс орны хамтын хөгжилд илүү их итгэл, хүч чадлыг нэмэх нь дамжиггүй.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл