Өвөр Монгол оронд тал нутгийн соёлыг хамгийн бүрэн бүтэн хадгалж буй байгальлаг нутаг бол Шилийнголын тал нутаг. Байгалийн үзэсгэлэн төгс, нүүдэлчдийн соёл иргэншлийн гүн зузаан хөрс шимтэй гэдгээрээ дэлхийн хүн ардын зорьж очих дуртай нэрт аялал жуулчлалын орон буюу Бээжингийн умард хэсэг дэх өөрөө машин жолоодон аялахад хамгийн тохиромжтой, төлөөлөх чанартай газар болсон юм. Өөрийн гэсэн онцлог бүхий соёл аялал жуулчлалаараа голлон Шилийнгол нутгийн минь соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа өдгөө өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, даян дэлхийд алдар нь улам түгэн мандсаар.
Шилийнгол аймаг тал нутгийн соёлыг илэрхийлэн умард хилийн онцлогт аялал жуулчлалын суурийг бүтээн байгуулах зорилтын эргэн тойронд олон төрлийн соёл, аялал жуулчлалтай холбогдох орон нутгийн онцлогтой, төрөл тэмдэгт үйл ажиллагааг зохион байгуулан өрнүүлж байдаг. Мөн үүгээр дамжин үзэсгэлэнт сайхан Шилийнгол нутгаа гадаадад сурталчлах буюу орон нутгийн аж ахуй, нийгмийн хөгжлийг ахиулахад үйлчлүүлдэг байна. Жишээлэхэд, “Шилийнхотын дэлхийн нүүдэл мал аж ахуйн соёлын найр”, “Хятад- Юаний дээд нийслэлийн соёл аялал жуулчлалын найр”, “Сөнид Баруун хошууны тэмээн соёлын найр”, “Сөнид Баруун хошууны Улаан мөчрийн урлагийн найр”,“Сөнид зүүн хошууны ‘Гилгүүн’ соёл урлагийн найр”, “Баруун Үзэмчин хошууны ‘Амгалант наадам’ соёл, аялал жуулчлалын найр” зэрэг соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаанууд нэгэнт орон нутгийн нэр хүндийг өргөжүүлэн тэлж нэрт тэмдэг болсноор барахгүй орон нутгийн эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц их тус болдог байна.
Эх улсын маань умард оронд цэцэг алагласан зуны зургаан сар айлчлан ирэхийг дагаад Шилийнголын тал нутагт маань найр наадам айраг цэгээ аяндаа улам элбэг дэлбэг болдог. Овоон тахилга, ардын найр наадам, бүх хошуу сумын зохион байгуулсан баяр наадам, соёл, аялал жуулчлалын зэрэг бүх үйл ажиллагаа ид өрнөж эхэлдэг билээ. Тэр бүхнийг бүгдийг дурдвал тоочоод баршгүй. Харин тэдгээрийн дотроос малчин айлын аялал жуулчлалын тухай онцолмоор байна. Энэ төрлийн аялал жуулчлал бол малчин айлууд ид аялал жуулчлалын идэвхтэй үеэр хувиараа жуулчлалын цэг гарган, жуулчдад үйлчилж орлого үүддэг байна. Одоогийн гаднаас ирсэн жуулчид ихэнхдээ эх байгальдаа ойрхон, уламжлалт нүүдэл мал аж ахуйн соёлыг ойлгоё гэсэн жуулчид иймэрхүү аялал жуулчлалын цэгийг зорих дуртай байдаг. Тиймээс энэ төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа Шилийнголын аль ч хошуу нутагт маш идэвхтэй өрнөдөг. Улмаар энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцөлтэй малчид өөрсдийн нутгаасаа үзэмж сайтай буюу зам харилцаа сайтай газрыг сонгон, монгол гэрээ бариад цул цэвэр байгальлаг мах, цагаан идээгээрээ жуулчдыг зочлон зун, намрын ахархан хэдэн сард боломжийн цэвэр орлого үүдчихдэг аж. Малчин айлын хувьд жуулчлал зугаацлын цаг барагцаагаар хэдий байна вэ гэж асуувал тоо хэлэхэд бэрх, их байна гэх хариулт л хамгийн оновчтой биз ээ. Үүнд, малчин айлуудынх хамгийн өрнүүн байдагт Тайвас хошууны Гүнбулаг сумыг дурдах ёстой. Тус сум Бээжингээс хамгийн ойрхон монгол нутаг гэдэг давуу талаа ашиглан ихэнх айл ийм төрлийн ажил үйлсийг хөгжүүлвэл наад зах нь арван жилээс дээш үргэлжлэх биз ээ.
Өмнө нь Шилийнголын аялал жуулчлалыг зөвхөн зуны улирлаар төсөөлж байсан бол одоо дөрвөн улирлын шинж чанартай болон хөгжиж байна. Үүнд, өвлийн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхтэй хөгжүүлснээр Шилийнголын мөнгөн өвлийн этгээд сайхан үзэмжийг сонирхох хүсэлтэй жуулчдын тоо улам нэмэгдсээр. Өвлийн улирлын мөс цасны үзүүлбэр, морь, тэмээний уралдаан, хувцас загварын шоу уралдаан, цасан дээрх хөл бөмбөгийн уралдаан гэх зэрэг хошуу нутаг болгон өөрсдийн гэсэн орон нутгийн онцлогтой баяр наадмыг зохион байгуулан хөгжүүлж буйгаараа Шилийнгол нутгийн нэр алдар хаяагаа улам тэлсээр байна. Жишээлэхэд, энэ жилийн эхэнд Баруун Үзэмчин хошуунд явагдсан Өвөр Монголын арван дөрөвдүгээр удаагийн мөнгөн өвлийн наадмыг сонирхохоор ирсэн жуулчдын тоо 100 мянгад хүрч, аялал жуулчлалаас үүдсэн орлого 50 сая юаньд хүрчээ. 2016 онд нийт аймгийн хэмжээнд 14.505 сая жуулчдыг хүлээн авч зочилсон ба өнгөрөгч оны мөн адил хугацаанаас 8.23 хувиар нэмэгдэж, 31.648 тэрбум юаний аялал жуулчлалын орлого үүдсэн аж. Үүнээс үзэхэд, мөн өнгөрсөн оны адил хугацаанаас 12.17 хувиар нэмэгдсэн тоо нь ерөнхийдөө Шилийнголын аялал жуулчлал чухам хэр зэрэг хөгжиж байгааг харуулж байна.
Басхүү байгалийн үзэмж сайтайгаараа Шилийнгол нутагт очсон жуулчин бүрийн бахархалд хүрч, ярианы гол сэдэв нь болдог. Тэдгээр үзэмжит орноос цөөн хэдийг нэрлэвэл, Шулуунхөх нутгийн Шандын Шар тал, Баруун Үзэмчин хошууны Улаан Утайн үзэмжийн орон, Зүүн Үзэмчин хошууны Нарийн голын үзэмжит орон, Сөнид зүүн хошууны Будрын чулуу, Авга хошууны Улиастайн үзэмжийн орон зэрэг газрууд хүн бүрийн аялан зорчих хүслийн орон, очсон хүн бүрийн буцах дургүй жаргалын орон гэмээр сайхан нутгууд. Ийм сайхан нутгаар аялан зугаалахад баяр жаргал дүүрэхгүй ч гээд яах билээ. Тийм гайхалтай сайхан нутагтай газар ус гэдэг чухамдаа үзэсгэлэнт сайхан Шилийнгол аймаг юм.
