solongonews
Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын баруун цамхаг ашиглалтад оров
2019-07-02 10:01
Бээжингийн “Дашин” олон улсын нисэх буудлын баруун цамхаг 06-р сарын 25-нд ашиглалтад орлоо.

Бээжингийн “Дашин” олон улсын нисэх буудлын баруун цамхаг 06-р сарын 25-нд ашиглалтад оров.

 

    Баруун цамхаг нь "Финиксын нүд" гэж нэрлэгддэг бөгөөд ирээдүйд тус нисэх буудлын нисэх, буух зурвасын 70 гаруй хувийг хариуцах юм. Цамхаг нь 70.3 м өндөр, 2000 м.кв талбайтай, 20 давхар, газар доор 1 давхрын бүтэцтэй, төвийн өрөө, хяналтын өрөө, засвар үйлчилгээ, лекцийн өрөө, тоног төхөөрөмжийн өрөө, UPS өрөөтэй.

Баруун цамхагийн төсөл нь хэд хэдэн загвар, барилгын ажлын онцлох ажиллагааг агуулсан. Тус байгууламжийн орой дээрх дугуй командын өрөө нь 360 градусын дугуй цонхтой бөгөөд баруун цамхагийн шил бүр нь 1.24 тонн жинтэй, хагас гангаар хийсэн гурав давхарласан хавтасласан тусгай шил юм. Тус барилгад ашигласан гангийн хэрэглээ ердийн инженерээс гурав дахин их бөгөөд бүх ган холбоос нь нэхмэл тортой адил, хамгийн нягт нь нэг хуруу ч багтахааргүй гэнэ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл