solongonews
Хөдөлгөөнт холбоогоор тооцоо хийх нь хятад иргэдийн хэвшил болж байна
2017-09-24 22:15
Саяхан Тайландын Бангкок хотноо Вичатаар тооцоо хийх багийн хамт олон нийтэлсэн тайландаа:

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Тайландын Бангкок хотноо Вичатаар  тооцоо хийх багийн хамт олон нийтэлсэн тайландаа: Хятад иргэдийн дунд хөдөлгөөнт  холбоог ашиглан тооцоо хийх нь хэвшил болж,  гар утсаар тооцоо хийх зэрэг бэлэн  мөнгөнөөс өөр хэлбэрээр өргөн хүрээнд тооцоо хийж байна гэжээ. 
22-нд Бангкокт болсон "Ухаалаг хот болон засгийн ажилд цахим  хэлбэрийг ашиглах тухай" Ази Номхон далайн дээд хэмжээний 3 дахь уулзалтын үеэр Вичатаар тооцоо хийх багийн хамт олон ухаалаг хотын практикийг Хятад улсад  хэрэгжүүлж буй тухай танилцуулж, 2017 оны Хятадын ухаалаг хотын амьдралын  тайланг нийтэлжээ.
Тус тайланд 6596 хэрэглэгчээр жишээ болгон судалгаа хийж, Хятадын 324  хотын ухаалаг амьдралын хөгжил, түгээж буй байдлыг шалгажээ. Тайлангийн үр дүнгээс үзвэл, хүмүүсийн 40 хувь энгийн үед гадуур явахдаа 100 юань хүрэхгүй  бэлэн мөнгөтэй байдаг бол 84 хувь нь биедээ бэлэн мөнгөгүй явахыг хүлээн  зөвшөөрч байна.
Хятадын Шинжлэх ухаан технологийн компани дотооддоо иж бүрэн  экологийн систем байгуулсан бөгөөд ирээдүйд дэлхийн банк санхүүгийн шинжлэх  ухаан, технологи, дижитал банк санхүүгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэж  тайланд тэмдэглэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл