solongonews
Эйфелийн цамхгийн 130 жилийн ой тохиож байна
2019-04-01 11:25
Эйфелийн цамхгийн 130 жилийн ой тохиож байна.

Францын Парис хот дахь Эйфелийн цамхгийг 1889 оны 03-р сарын 31-нд албан ёсоор босгосон бөгөөд энэ жил 130 жилийн ойгоо угтан авлаа. 30-ны өдрөөс уран сайхны тоглолт, тоглоом, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн арга хэмжээ Эйфелийн цамхагт болж, энэхүү аугаа сүрлэг барилгын ойг тэмдэглэсэн байна.

Эйфелийн цамхгийн үйл ажиллагааны компанийн хэвлэлийн албаны хүн Виктория Клэйр танилцуулахдаа, зохион байгуулагч тал жуулчдад зориулан, “Эйфелийн цамхгийн нууц архив” нэртэй тоглоомыг зохиосон бөгөөд жуулчид тоглоомын гарын авлагыг авсны дараа сэдэв хариулах хэлбэрээр Эйфелийн цамхгийн тухай түүхийг ойлгож болно гэжээ.

Эйфелийн цамхаг өндрөөрөө 324 метр, хамгийн анх Парисын Дэлхийн экспод зориулж байгуулсан юм. Уг цамхаг байгуулагдах үеэр олон нийт шүүмжлэлтэй хандаж байснаа хожим нь Парис хотын бэлэг тэмдэг бүхий барилга болжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл