
“Цагдаа Буян” киноны гол дүр нь Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн ардын цагдаа Буяндэлгэр юм. Буяндэлгэр нь Хятад улсын Дотоодыг хамгаалах салбарын нэгдүгээр зэрэглэлийн баатар хэмээх цол хүртсэн хүн. Тэрбээр 20 гаруй жилийн турш 1672 ам дөрвөлжин километр нутаг дахь 900 гаруй оршин суугчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалсаар ирсэн хүн билээ. Жил бүр 60 мянган километр зам туулж ажил үүргээ гүйцэтгэсэн нь дэлхийн бөмбөрцгийг 30 удаа тойрсонтой тэмцэх аж.

2014 оноос эхлэн бэлтгэж 2017 оноос жүжигчдийг сонгон шалгаруулж 2018 оны 6 дугаар сарт зураг авалтаа дуусгажээ. Буяндэлгэрийн дүрийг монгол үндэстний залуу тоглогч Буяннэмэх тоглож, эгэл бор дүрээрээ хөдөө орон нутгийн цагдаагийн өдөр тутмын ажил амьдралыг тусгаж, эмэгтэй гол дүрийг монгол үндэстний нэрт тоглогч Бадмаа тоглож тал нутгийн монгол ээжийн нийтлэг дүрийг бүтээжээ. “Цагдаа Буян” киног 12 дугаар сарын 19-ний өдрөөс Хятадын кино ордонд эхэлж нэвтрүүлнэ.

