Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр: 2023 оны 05-р сарын 30-ны өдрийн Бээжингийн цагаар 09 цаг 31 минутад Жючуань хиймэл дагуул хөөргөх төвд Шэньжөү 16 сансрын хөлөг тээсэн Long March-2F Яо-16 зөөгч пуужинг асаан хөөргөв. 10 гаруй минутын дараа "Шэньжөү-16" нисэгчтэй сансрын хөлөг пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд орж, сансрын нисгэгчдийн багийн биеийн байдал сайн байсан бөгөөд хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон байна. Энэхүү даалгавар нь Хятад улсын сансрын нисэгчтэй нислэгийн төслийн сансрын станцын хэрэглээ, хөгжлийн шатанд орсон анхны хүнтэй даалгавар юм. "Шэньжөү-16" сансрын хөлөг тойрог замд орсны дараа 05-р сарын 30-ны өдрийн 16:29 цагт сансрын станцын тэнгэрийн радиаль боомт болон үндсэн модульд амжилттай залгав. Үүний дараа “Шэнжөү-16” хөлгийн гурван сансрын нисэгч Хятадын сансрын станцад амжилттай байрласан байна.
”Шэньжөү-16” нисэгчтэй сансрын хөлөг хөөргөсөн нь бүрэн амжилттай болов
2023-05-31 13:24
”Шэньжөү-16” нисэгчтэй сансрын хөлөг хөөргөсөн нь бүрэн амжилттай боллоо.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
