solongonews
ДХБ-д элссэнээс хойш БНХАУ чухал үүрэг гүйцэтгэжээ
2018-06-28 17:44
ДХБ-д элссэнээс хойш БНХАУ чухал үүрэг гүйцэтгэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны 28-нд нийтэлсэн “БНХАУ ба ДХБ” цагаан номд, БНХАУ “харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх” гадаадад нээлттэй стратегиа хэлбэрэлтгүй баримталж, ДХБ-ын чөлөөт худалдааны үзэл баримтлалыг мөрдөн, гадаадад нээлттэй хөгжих явцад их гүрний үүрэг хариуцлагаа ухамсарласаар ирлээ. БНХАУ ДХБ-д элссэнээс “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт хүртэл нээлттэй, уужуу байр сууриар дэлхий ертөнцөд хандаж, дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжлийг ахиулан, нийт хүн төрөлхтөнд үр ашиг хүртээхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, дэлхийн эдийн засгийн гол тогтворжуулагч, чухал хөдөлгөх хүч болсон гэжээ. 

Цагаан номд: БНХАУ ДХБ-д элсэн орсноос хойш өөрчлөлт нээлт, эдийн засгийн түргэн хөгжлийн үе шатанд орж, улс орныхоо хөгжлөөр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дайчилсан юм. Валютын ханшаар тооцвол 2016 онд БНХАУ-ын ДНБ дэлхийн нийт хэмжээний 14.8 хувийг эзэлж, 2001 оноос 10.7 нэгжээр нэмэгджээ. БНХАУ 2002 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 орчим хувийг биелүүлснээр дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийн чухал хөдөлгөх хүч болсон. Мөн ДХБ-д элссэнээс хойш БНХАУ-ын гадаад худалдаа үргэлжлэн эрчтэй хөгжиж, 1 тэрбум 300 сая ард иргэддээ үр шимийг нь хүртээсэн төдийгүй цаашлаад дэлхийн улс орнуудад ч үр ашиг хүртээсэн юм. ДХБ-ын тоо баримтаас үзвэл, 2017 онд дэлхийн экспортын 12.8, импортын 10.2 хувийг Хятад улс эзлэн, 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болсон гэжээ. 

Цагаан номд: 2001-2017 онд жил тутамд дэлхийн бараа бүтээгдэхүүний импортын худалдааны 13.5 хувийг Хятад улс эзэлсэн нь дэлхийн дундаж хэмжээнээс 6.9 нэгж өндөр, дэлхийн бараа бүтээгдэхүүн импортлогч хоёр дахь том орон болсон. Мөн БНХАУ-ын үйлчилгээний салбарын импорт 39 тэрбум 300 саяас 467 тэрбум 600 сая ам доллар хүртэл нэмэгдэж, жилд дунджаар 16.7 хувиар өсөж, дэлхийн үйлчилгээний салбарын экспорт импортын худалдааны нийт хэмжээний 10 орчим хувийг эзэлсэн. БНХАУ гадаадын байгууллага, хувь хүний хөрөнгө оруулалтыг идэвхтэй татаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан хэмжээгээрээ 1992 оноос хойш 26 жил дараалан хөгжиж буй орнуудыг тэргүүллээ. Тухайлбал: 2001 онд БНХАУ-ын татсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 46 тэрбум 880 сая ам.доллар байсан бол 2017 онд 136 тэрбум 320 сая ам.доллар хүрч, жилд дунджаар 6.9 хувиар өссөн юм. Гадаадын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлсний зэрэгцээ, мөн Хятадын эдийн засгийн хөгжлийн үр ашгийг хүртсэн юм гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл