”Ирээдүйгээс ирсэн” ачааны бенз
2014-09-27 10:32
Германы Даймлер-Бенз компани ирээдүйн автомат ачааны автомашинаа танилцуулжээ.
Германы Даймлер-Бенз компани ирээдүйн автомат ачааны автомашинаа танилцуулжээ.
Ханноверийн ОУ-ын ачааны автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан "Ирээдүйн ачааны машин 2025" хэмээх хүлгээ Магденбургийн хурдны зам дээр 80 км/цагийн хурдтайгаар явуулж автомат жолоодлогын системийг туршсан ажээ.
Машины автомат жолоодлогын ситем найдвартай ажиллаж, машины явах хийгээд орчин тойрон, бартаа саад, ойр орчимд яваа бусад тээврийн хэрэгсэл, объектуудыг сайн мэдэрч зохицон ажиллаж, аюул осол гарч болзошгүй үед жолоочид анхааруулгын дохио өгч байжээ.
Машинын жолоодлогын ситем 500 митерийн радиус байгаа бүх мэдээллийг боловсруулан хариу үйлдэл хийх чадвартай гэнэ.


Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
