solongonews
Mонгол оюутны бүтээлч оролдлого
2016-07-15 11:55
Монгол залуусын бүтээлч санаа үнэлэгдлээ.

Хоёрдугаар давхрын зүүн танхимд байрлах төлөвлөгөөний ордонд ороход олон янзын гар урлалын бүтээлүүд харагдаж, үүний дунд эмээлээр сэдэвлэсэн нэг хэсэг бүтээлийн өмнө олон хүн цугларч сонирхох ба эдгээр монгол онцлогтой бүтээлүүдийг Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордноос үзэж таашаагаад үнэ хаялцаж байлаа.
Уг бүтээлийг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Уран Зургийн Дээд Сургуулийн 4 курсийн оюутан Уудам бүтээжээ. Тэрээр багаасаа адуунд хайртай тул өөрийн эрхгүй адууны эдлэл хэрэгсэлд илүү сэтгэл тавьдаг болжээ.
- Эдгээр бүтээлүүдээ 4 сарын хугацаанд хийж дуусгасан. Цаас, даавуу зэрэг гол материалуудаар бүтээж, хувцас загвар, цом, гар утасны гэр дээр эмээлийн зураг дүрсийг урлаж бүтээсэн. Ерөнхийдөө 8 төрөлд хуваана. Эмээлийн зургаа ширхэг бүрийг 260 юаниар зарж байна. Өчигдөр Бугат хотын нэг зураг төлөвлөлтийн компани миний хэдэн бүтээлийг худалдан авсан. Мөн эдгээр бүтээл минь Тал нутгийн соёлын бүтээлч санааны төлөвлөгөөний 3 дугаар байранд орсон гэж ярив.
Долгионы бүтээл ч энэхүү Тал нутгийн соёлын бүтээлч санааны төлөвлөгөөний 3 дугаар байранд орж, олон бүтээлийг нь хүмүүс худалдан авсан байна.
- Би шог зураг зурах дуртай. Япон улсын олон арван шог зургийн номыг үзэх дуртай. Энэ удаагийн үзэсгэлэнд зориулан монгол соёлыг шог зургаар илэрхийлсэн бүтээлээ танилцуулж байна. Үзэсгэлэнд оролцож олон хүнтэй танилцан, өөрийн бүтээлээ ч танилцуулж чадлаа. Зарим зураг төлөвлөгөөний компаниуд ч миний бүтээлээс худалдан авч байсан. Дараагийн алхамд Бээжин хотод очиж, зураг төлөвлөгөөний чиглэлээр суралцан, өөрийгөө боловсруулна гэж Долгион санал бодлоо дэлгэлээ.
Уудам, Долгион хоёрын нэгэн адил үзэсгэлэнд оролцсон компани, хувь хүн, хамт олон үзэсгэлэнгээр дамжин бүтээгдэхүүнээ сурталчлан зарж чаджээ. Мөн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүд бол анх санаачлан бүтээсэн, өөрийн гараар бүтээсэн цорын ганц гэдгээрээ онцлог юм.
Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг Өвөр Монголын Соёлын товчооноос 2015 оны 12 дугаар сараас эхлэн Өвөр Монголын бүх их дээд сургууль, хамт олон, хувь хүнээс бүтээлийг бүртгэн авч, нийт 500 гаруй бүтээл бүртгүүлснээс 2016 оны 6 дугаар сарын дундуур 199 бүтээлийг шалгаруулан уг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Үүнд, аж үйлдвэрийн дүр бүтээх бүтээгдэхүүн (гэр ахуйн хэрэгсэл, өдөр тутмын хэрэгсэл), үндэсний хувцас загварын төрөл, баримал сийлмэл, арьсан урлал зэрэг 8 том төрлийг хамруулсан байна. Үзэсгэлэнд шинэ бүтээлч санаа бүхий бүтээгдэхүүн захаас аваад харагдаж, бүтээгдэхүүний тоо маш их, чанар сайтай нь харагдаж байлаа.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл