ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ энэ сарын 28-нд Европын холбооны комиссын гүйцэтгэх дэд дарга Валдис Домбровскийтай хамт видео хэлбэрээр Хятад, Европын эдийн засаг, худалдааны дээд хэмжээний 8 дахь удаагийн хэлэлцээрийг удирдан явууллаа. Хоёр тал халдварын дараах Хятад, Европын хамтын ажиллагааны шинэ байдлыг нээж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дайчлах гол сэдвийн хүрээнд гүнзгий, илэн далангүй, ажил хэрэгч, өндөр үр ашигтай хэлцэл өрнүүлэв.
Хоёр тал басхүү "COVID-19"-ийн халдвартай хамтдаа тэмцэх, дэлхийн эдийн засгийн засаглал, аж үйлдвэрийн хангамжийн гинжин хэлхээний аюулгүй байдал, Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, ДХБ-ын өөрчлөлт, зах зээлийг нээлттэй байлгаж өргөжүүлэх, дижитал эдийн засаг, дэд бүтцээрээ холбогдох, банк, санхүү, татварын салбарын хамтын ажиллагааны талаар баялаг үр дүн, нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Лю Хэ:
- Хятад, Европ цар тахлын эсрэг дэлхийн эв санаа нэгтэйгээр тэмцэхийг хамтдаа дэмжиж, эдийн засгийг сэргээн, олон талт үзэл болон чөлөөт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалах нь Хятад улс, Европын холбоо, дэлхийн нийтэд ашигтай юм гэж хэллээ.
